Хоног өдрүүд урссаар нэг л мэдэхэд анхны цастай золголоо. "Энэ өвөл гайхамшигтай байгаасай" гэж жил бүр хүсдэг ч шалгалт, бие даалтууддаа дарагдаад л дуусдагсан. Төгсөх жил ойртож байгаа тул хичээл ч өмнөхөөсөө цөөрч өөртөө гаргах цаг илүү их болсон юм шиг санагдана.
Сынюн миний тухай юу гэж хэлсэнд толгойгоо гашилгахаа больсон. Учир нь тэр өдрөөс хойш би Минутай нэг их харьцаагүй , гэхдээ тийм ч удаан хугацаа өнгөрөөгүй л дээ хэдхэн өдөр л байх. Сургуулийн бэйсболлын багийнхан бүсийн аваргын тэмцээнд бэлдэж байгаа болохоор завгүй. Энэ нь ч надад амар байв.
Шинэ долоо хоног эхлэж бид хуваарийн дагуу хичээлдээ суусаар.
Өнөөдрөөс манай хоёр тамирчид семинартаа сууж эхлэхгүй бол дүн нь гарахааргүй болж, жилийн чөлөө авах дээрээ тулж магад.Үүдээр Мину, Сынюн хоёр орж ирэн Хару бид хоёрын ард суув. Хэдэн өдөр хараагүй, харилцаагүй түүнийг харах яагаад ч юм дотор уужрам ч гэх юм уу тийм нэг тааламжтай мэдрэмж төрж байна. Хичээл ч дундаа орон багш самбарын урд ярьдгаа ярьж харин Хару Сынюн хоёр ойрд уулзаагүй гэсэн шиг үе үе хов базна. Мину бид хоёр зүгээр суусангүй хааяа тэдний ярианд оролцон сууна.
Мэс заслын багш бол сургуулийн хамгийн хэнхэг мөн хатуу профессор. Түүний хичээл дээр оюутнууд ярих битгий хэл амьсгалах чимээ ч гаргаж зүрхэлдэггүй. Гэтэл манай ангийнхан тэр тусмаа нийлдэг хэд маань бүр чалчаад суух юм.
Мину араас дуудан зөөлнөөр "Юнхи утсаа түр өгч байгаач ?" гэв. Би юу ч бодолгүй утсаа өгөн түүний юу хийхийг харан суулаа. Мину шууд л зураг үзэж эхлэхэд Сынюн хажуунаас нь хамт үзэж байгаад утсан дээрх даашинзтай хэдэн зургийг минь түүнд мөн Нанад үзүүлэв. Эгчийнхээ хуримаар авахуулсан гэрчийн даашинзтай болон зүгээр л өмсөж үзэхийг хүссэн хуримын даашинзтай хоёр зураг байсан юм. Сынюн "Гоё байгаа биз?" гэхэд Хару "Угаасаа манай Юнхи хөөрхөн. " гэсээр аяархан инээлдэнэ. Тэдний яриа надад нээх чухал биш байв. Би зөвхөн Сун Минуг ямар хариу үйлдэл үзүүлэхийг л сонирхож байна.
ESTÁS LEYENDO
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfic1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷