-1️⃣2️⃣-

628 68 3
                                    

realllllmino:Чи

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou mettre en ligne une autre image.

realllllmino:
Чи...

YoonHeeH:
Хоёр талд л бие биенээ бодож дээ.

Ха Юнхи хаанаас гарч ирсэн зориг вэ? Эмэгтэй хүний бардам зан чинь хаaна байна? Бурхан минь, маргааш яаж царайг нь харна аа...

Ичсэн нүүрэндээ утсаа тэр чигт нь газар тавьчхаад унтаад өгөв. Өглөө сэрүүлэг дуугарсангүй, цочин сэртэл аль хэдийн хичээлийн цаг эхэлсэн байх аж. Очсон ч профессор оруулахгүйг мэдэх атлаа хувцсаа өмсөн сургууль руу явлаа. Яагаад бүх зүйл ингэж таардгийг мэдэхгүй нь. Сургуулийн үүдэнд Нанатай таарлаа. Манай хүн ч бас унтчихаад, азаа үзэхээр ирж. Бид хоёр орох уу , яах уу гэж эргэлзсээр сургуулийн нэг давхарт байх кофе шопд суув. Захиалга өгчхөөд сууж байтал зурвас ирлээ.

HaruHaru:
Профессор байна уу? Ирц ээ авчихсан уу?

Тэгэхээр ер нь хичээлдээ суусан хүн байна уу? Өчигдөр цагаан будааны архи тийм ч их уугаагүй дээ.

YoonHeeH:
Би хоцроод, одоо нэг давхарын кофе шопд сууж байна.

HaruHaru:
Ганцаараа юу? Би харин очих уу, яах уу гээд л..

YoonHeeH:
Хүрээд ир ээ, би ганцаардаад байна!

HaruHaru:
Очлоо.

Нана бид хоёр Харуг дуудчихсан болохоор өнөөдрийн хичээлийг хаяхаар шийдлээ. Сынюн, Мину хоёроос ч сураг алга. Өчигдөр миний зурвасыг seen-дчхээд тэр чигтээ хариу бичээгүй байна лээ. Тэгтээ тэргүй сэтгэл нь эзэнтэй хүнд өөрийгөө илчилчихсэн болохоор бодмооргүй байна.

Удалгүй Хару ирж Нана бид гурав сургуулиас гарах гэсээр байтал завсарлах цаг болчхож. Гадуур хувцсаа өмсөн явах гэтэл Сынюн гарч ирлээ.

Сынюн "Та дөрөв арай ч дээ! Надад хэлэхгүй, ганцааранг минь хичээлд суулгасан байх юм. Дөрвүүлхэнээ тасалж маслаад! Би яах юм?"

Энэ хүн чинь эрүүл байгаа? Хүний найзууд хичээлдээ суусангүй гэж уурлах байтал мань хүн ганцаараа хичээлд суусан гэж гомдох юм. Хэлсэн бол бүр фракцаараа пялах нь ээ? Тэгэхээр Мину ч бас ирээгүй байх нь.

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Où les histoires vivent. Découvrez maintenant