Өвлийн дадлагаа хийхээр хотын төвөөс нилээн зайдуу байх дүүргийн эмнэлэг дээр ирлээ. Хару, Нана, Сынюн, Мину мөн ангийн нэг залуугийн хамтаар зүрх судасны тасагт гарав. Бусад тасгуудыг бодвол арай тайван байна. Учир нь ихэнх хэвтэн эмчлүүлэгчид нь настай хүмүүс бөгөөд урьдын архаг хууч өвчин дээр нь суурилсан зүрхний эмгэг үүсч, зарим нь бүр хавсарсан оноштой байх аж. Залуус ачаалалтайгаар нь амбулаторт, охидууд хэвтэн эмчлүүлэх тасагт үлдэв. Дусал, тариаг цагт нь хийж, салгаж мөн тунгаар нь эм уулгаж, хааяа зүрхний цохилт, даралт хэмжихээс хэтэрсэнгүй.
Өдрийн цайны цагаар нэг давхрын кофе шопд ангиараа цуглалаа. Хавчуургатай талх, ногоон цай авчхаад идэх гээд сууж байтал Мину хажууд ирж суув. "Ядарч байна уу? Хоолших юм авч идэхгүй дээ?"
"Би яавал гэж дээ. Жаахан өл дарах юм л байхад болно. Хэцүү байв уу? Ачаалал хэр байна?" гээд үсийг нь илбэхэд тэр хажуу тийш налан мөрийг минь дэрлээд "Харимаар байна" гэв. Удалгүй Минугийн хоол ирж, бүгд авснаа идэж дуусчхаад зүгээр явж чадалгүй зураг авцгаалаа.
Зураг болгон дээр Мину бид хоёр хацар духаа нийлүүлж эсвэл бүр тэврэлдэж авахуулна. Сүүлд зургуудаа үзэхэд нэг зурган дээр Минуг үнэсэж байгаа мэт гарсныг хараад шууд private album- даа хийлээ. Бидний харилцааг одоохондоо бид л мэдэх болохоор тэр л дээ.Орой болж, тарах болсон тул бид хийсэн ажлаа тайлагнаж биччихээд багшид үлдээчхээд явлаа. Тасгаас гарахдаа би боломжийг ашиглан Минугийн гараас хөтөлтөл тэр нээх удалгүй гараа авчхав. Яагаад ч юм надад тэрхэн үед хачин мэдрэмж төрснийг тэр гадарлаагүй байх. Хару араас гарч ирэхдээ "ААААЯ та хоёр яагаад байгаа юм? " хэмээн уулга алдсанаас ч болсон байж магадгүй.
Биднийг цахилгаан шат хүлээн зогсож байтал намайг царайлаг, залуухан дадлагажигч эмч зөрөхдөө аяархан түлхчхэв. Нана, Хару хоёр ирж зүгээр эсэхийг минь шалган асуухад нь би "Ямар царайлаг юм бэ?" өөрийн эрхгүй ам алдчих нь тэр.
Гэтэл хэдхэн алхмын цаана зогсож байсан Мину муухай харангаа "Ангалзаж байж үхэх нь л дээ энэ хүүхэн!" гэчхээд ирж хувцсыг минь гөвж эхлэв. Түлхэгдэхдээ хана налснаас болж жаахан шохой болчихсон байж.
CITEȘTI
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfiction1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷