-2️⃣3️⃣-

443 69 12
                                    

Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүлээлт гэх зүйлд дасан зохицож, амлалт бүр нь утга учиргүй болж хувирна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүлээлт гэх зүйлд дасан зохицож, амлалт бүр нь утга учиргүй болж хувирна. Сүүлчийн удаа үнэсэхдээ итгэл дүүрэн байсан юмсан. Гэтэл одоо дотор яг өвөл шиг байх юм. Хүйтэн мөн харанхуй.

Хайртай хүнийхээ хувьд танихгүй нэгэн болж, мартагдсанаас анхнаасаа танихгүй залууг харж явах нь илүү дээр юм. Ядаж л танихгүй залуу бид хоёрт гунигт автуулам жаргалтай дурсамж байхгүй шүү дээ. Хэзээ ч салахгүй гэж бодсон хүндээ сүнс сүүдэр шиг үл тоогдох нь хүйтэн байна. Уг нь энэ жилийн зул сар надад мартагдахааргүй түүх үлдээнэ гэж бодсон ч тэр нь гунигийн тууж байх юм гэж хэн мэдлээ? Аргагүй л арзайтлаа хаягдсан мартагдашгүй зул сар болж байх шиг.

Инээн хөхөрч, найзуудтайгаа хөгжилдөх минь өмнөхөөсөө ихэссэн. Сэтгэл дэх гунигаа нуух гэж л тэр шүү дээ. Арим надад зүгээр байх гэж хичээх тусам чи түүний орон зайгаар дутагдаад байгаагаа харуулна гэдгийг анхааруулсаар. Түүнгүйгээр өмнөх шиг ээ сайхан амьдарч чадна гэдгээ харуулахыг хичээх тусам би өөрийгөө барьж өгнө. Хүчтэй байх гэж оролдсон ч илүү өрөвдөлтэй байдалд орох шиг.

Өөртэйгөө тэмцэлдэн байж чамд ойртохыг зөвшөөрсөн юмсан...Харин чи миний зүрхийг зүгээр л ороод гардаг уушийн газар шиг үзсэн.

Мира бас ямар шид ээ үзүүлж Минуг тэр чигт нь надаас холдуулсныг мэдэхгүй юм. Тэр оройноос хойш бид хоёрын танихгүй эксүүдийн уур амьсгал эхэлсэн. Одоо бүр дасаж дээ. Хааяа ямар ч сэтгэл хөдлөлгүй болчхоод хэзээнээс Минугийн дэргэд мөсөн хүн шиг явах болсноо гайхна.

💭

Өнөөдөр зул сарын өмнөх өдөр. Хаашаа ч харсан хосууд, залуу гэр бүл, бүр настайчууд хүртэл бие биеэ түшин сугадаж явахыг нь яана. Маргааш болох гэр бүлийн үдэшлэгт бэлдэж, авга эгчдээ тусалсаар завгүй өдрийг өнгөрөөлөө.

Өнөөдөр Мира, Мину хоёр гурван жилийнхээ ойг тэмдэглэснийг Аримын SNS-р орж харахдаа мэдлээ. Мину хүртэл хайртай дуртайгаа хэлж, хамтдаа авахуулсан зургаа тавьсан байв. Ойн баярын бэлэг, зул сарын өмнөх хосуудын үдэш гээд л хөндлөнгөөс харахад дэндүү гутамшигтай санагдана.

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Where stories live. Discover now