-2️⃣1️⃣-

459 57 11
                                    

Айдас биелэлээ олох мөчид, итгэж явсан бүхэн нь юу ч биш байсныг ойлгохдоо хүн юу мэдэрдэг бол?

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Айдас биелэлээ олох мөчид, итгэж явсан бүхэн нь юу ч биш байсныг ойлгохдоо хүн юу мэдэрдэг бол?

Мэдэрч болох бүхий л сөрөг сэтгэл хөдлөлүүдийг төсөөлж айдаг байлаа. Гэтэл цаг нь ирэхээр хариу ч хэлж чадахгүй нь...

Ямар нэг юм болсныг гадарлан Аримд хэлтэл над руу саяхан шинэчилсэн Мирагийн instagram- story -г харуулав. Амттан, жимсээр дүүрэн эмнэлгийн ширээ засчхаад зүрх тавьчихсан байв. Ингэж л би Мираг эмнэлэгт хэвтэж, Мину амралтын өдрөөрөө түүнийг эргэж очсоныг мэдсэн юм. Арим " Түр тайван байж бай, би шалтаг гаргаж Мирагаас асуучхаад хэлье?"

AriAriKim:
Сайн уу? Эмнэлэгт хэвтчихсэн юм уу? Гайгүй болж байна уу?

IM_Mi4A:
Сайн уу? Хордлого авчхаад хэд хоног жаахан ядарлаа. Одоо зүгээр ээ.

AriAriKim:
Болоо доо, хоол хийж чадахгүй ч ингээд ч болтугай эргэж тойрдог хүнтэй байх сайхан шүү.

IM_Mi4A:
Тэр ч тийм шүү, бүр хайр хүрээд байдаг юм..

AriAriKim:
Тэгнэ дээ, ингэхэд та хоёр хэр удаж байгаа билээ?

IM_Mi4A:
Яг албан ёсоор үерхээд 2 жил гаруй болж байна даа, өмнө нь бие биендээ сайн, ойлгомжгүй харилцаатай хэдэн жил болсон юм..

Миратай бичсэн зурвасаа над руу явуулахад нь би ямар тэнэг, түргэдсэн шийдвэр гаргаснаа ойлголоо. Арим "Ингэж л байна даа, би чамд анхнаасаа хол байгаарай гэж хэлсэн биз дээ?!"

Анхнаасаа дотны найзууд минь намайг хамгаалах гэсэндээ л анхааруулдаг байсан биз. Би гэж дурлалдаа сохорч, өөрөөсөө өөр сайхан амьтангүй хорвоод дэндүү их дассан бололтой. Одоо хэндээ гомдохов дээ? Хэлсээр байтал очоод наалдчихсан хүн нь би. Яг жаахан хүүхдэд халуун зүйлд хүрвэл түлэгдэх аюултайг анхааруулсан ч гараа түлчихдэгтэй ялгаагүй. Гэвч хүүхэд нэг түлсэн бол хашраад ахин өвдөхөөс айхдаа аюулд ойртхохгүйг хичээдэг. Харин би жаахан хүүхдээс долоон дор. Мэдсээр байж яг адилхан мэдрэмжинд хоёр дахь удаагаа уначихлаа.

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Donde viven las historias. Descúbrelo ahora