Бид бүтэн судалгааны ажил дээр анализ хийж бие даалтаа тооцуулахын тулд богино хугацаанд ихийг амжуулах хэрэгтэй болсон юм. Хару, Нана хоёр график зураг болон хэрэгтэй баримтуудаа дүгнэн шивж, би Сынюнтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа болон эмчилгээний үр дүнгүүдийг орчуулан сууна. Өглөөнөөс үд дунд хүртэл ухаангүй ажиллаж, өдрийн хоолоо ч идсэнгүй. Тиймээс Мину ойр зуурхан юм хийж цаг нөхцөөснөөрөө бидэнд хоол авчрахаар явав.
Судалж буй төсөл дээр гарах олон тохиолдлуудыг харахдаа би шинжлэх ухаан ямар гайхалтайг мөн хүн амьдралдаа юутай учрахаа мэдэхгүйдээ хичнээн харамсалтай зам туулдгийг гайхна. Өнөөдөрхөн л эрүүл саруул, үзэсгэлэнтэй байсан нэгэн хэсэг хугацааны дараа амьд үхтэл шиг болсон байхыг нүдээрээ харлаа. Зөвхөн сонсож, ойлгож мөн бодохоос бусдыг чадахгүй болчихсон ч хүн байна. Тэдгээр хүмүүст анхаарал тавих хүн үгүй бол хатаж үхэх төгсгөл хүлээж байдаг. Амьд хүнд үхлээс илүү там байхгүй гэж итгэдэг болохоор хүн бүрийн эцсийн зогсоол эмч л байдаг юм.
Эцэст нь хүний алтан амь, бүлээн оршихуйг аварч хамгаалдаг бурхад цагаан нөмрөгтэйгээ олны дунд эгэл даруу амьдарч байна.
Эмч...
Хэзээ нэг өдөр би хэн нэгний цорын ганц итгэл найдвар, авралын бурхан, баатар нь болох болно.
Тиймээс бүхий л амьдралын минь турш намайг төлөөлөх гуравхан үгийг л санаж явъя.
Хариуцлага. Хүн чанар. Шударга ёс.
💭
Хоол ирж бид цайлахаар ажлаа түр орхилоо. Түрүүнээс хойш гөлийж суухыг минь анзаарсан бололтой Мину уух юм дөхүүлж өгөнгөө зүгээр үү гэх шиг харцаараа дохино.
"Хүний л амьдрал юм даа..." санаа алдангаа өөрийн мэдэлгүй ингээд хэлчихлээ. Хооллож дуусчхаад хэсэг завсарлахаар бүгд өөр өөр тийшээ тарцгааж би ганцаараа үлдэв. Бусдыгаа хүлээн суухдаа зүүрмэглэсэн бололтой гэнэт цочин сэрлээ. Хамгийн сонирхолтой нь ямар тухтай тайван унтсан байна гээч?
ESTÁS LEYENDO
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfic1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷