-9️⃣-

613 78 2
                                    

Мира Минуг ууртай заамдаж, тэдний маргалдахыг Хару ч мөн харсан

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou mettre en ligne une autre image.

Мира Минуг ууртай заамдаж, тэдний маргалдахыг Хару ч мөн харсан. Өглөө харсан бүхэндээ ямар нэг тайлбар авахыг хүсэж л байгаа. Даан ч ухаарч сэхээрэх завдалгүй өрнөчихсөн болохоор өөрийгөө өмөөрөөд хэлчих үг олдохгүй нь.

🌄

Өглөө хичээл дээр инээж хөхөрч юу ч болоогүй мэт байх аж. Өчигдрийн харсан зүйлээсээ болоод олигтой ч хоол идээгүй. Сэтгэл нэг л тавгүй хоносон байтал чи яаж ийм амгалан явж чадаж байна аа?

Түүнд хамаагүй байх л даа.

Минуг явуулж чадахгүй болохоосоо өмнө зайгаа барих хэрэгтэй юм шиг.

💨💨💨

Орой дэлгүүр орчхоод харьж явтал тоглоомын талбай дээр танил дүрс сүүтгэнэх шиг болов. Минугаас зайгаа барьж, зугтаад эхэлчихсэн болохоор шууд орц руугаа зүглэлээ.

Орцны хаалга татан яг орох гэж байтал араас "Ха Юнхи!" хэмээн орилов. Сонсоогүй мэт царайлах гэсэн боловч хоёр дахиа түүний хоолой хажууханд сонсогдоно "Юнхи хүлээ л дээ?"

Нойтон хамуу шиг амьтан. Нэгэнт баригдчихсан юм чинь яалтай ч бил ээ?

- Харанхуй шөнө яах гэж хүн айлгаад байгаа юм бэ..Энд юу хийж яваа юм?

Мину "Найзтайгаа уулзчихаад харих гэж байсан ч чамайг хараад гэрийн чинь гадаа байгаагаа анзаарлаа л даа. Чи өөрөө ийм орой ганцаараа...Айхгүй байна уу?"

- Харин чи л намайг айлгачихлаа даа. Хар шөнөөр миний нэрийг хотхоноор нэг дуудаад!Эрлэгийн элчид барьж өгөх гээ юу?

Мину "Уучлаарай, ойрд сургууль дээр тухтай ч ярьж чадаагүй болохоор баярласандаа л...Тэгэхээр уучлалт гуйгаад таныг уух юмаар дайлъя? Энүүхэнд, замын хойно шинэ кафе нээгдсэн байна лээ. Нилээн алдартай байгаа шүү!"

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Où les histoires vivent. Découvrez maintenant