Хичээл амрах дөхөж, дүнгүүдээ гаргахаас авахуулаад завгүй өдрүүд үргэлжилсээр. Өнөөдөр бичил амь судлалын багш ирээгүй тул шинэхэн магистрант бидний бие даалт хамгаалалтыг үнэлнэ гэв. Эмэгтэй оюутнуудад тааруухан, харин эрэгтэйчүүд хамгаалсан төдий ярихад нь л сайн дүн тавина. Анагаахын сургуулийн энэ бүтэшгүй тогтолцоог хэзээ болиулах юм болдоо.
Биднээс нээх олон насаар эгч биш байлтай, яахаараа ийм онцгүй суртахуунтай байдаг юм?
Хару бид хоёр хийсэн судалгаагаа хамгаалж дуусчхаад сууж байтал Сыньюн, Мину хоёр ард суув. Тэр хоёр нээх их зүйл хийж шалиагүй ч хангалттайгаас ч илүү дүн авчихсан болохоор албаар бид хоёрыг өдөж, уурлуулна.
- Боль Мину, би завгүй байна! Ер нь ууртай байгаа болохоор битгий намайг оролдоод бай!
Би шивнэж хэлсэн ч бухимдуу өнгө аястай сонсогдсон нь тэр гурвыг гурвууланг нь айлгасан бололтой чимээгүй болцгоов.
Мину "Уучлаарай Юнхи.." гэж бувтнахаас өөр юм хэлсэнгүй. Хоёр гараа зөрүүлэн элгээ тэвэрчихсэн сууж байтал Мину урагш сунан гараас минь атгалаа. Хэсэг хугацааны дараа тайвширч, дүнгийн араас харуусахаа ч болив. Дэргэд гурван нялх хүүхэд бие биенээ өдөж хоргоон, хааяхан ноцолдохыг харах илүү сонирхолтой байсан ч багшид загнуулан арын хоёр маань өөр суудал руу хөөгдлөө.
--------------------------------------------------------------
Баасан гарагт бүгд л төлөвлөгөөтэй гэсээр шууд тарцгаалаа. Өнөөдөр Минугийн ахлах сургуулийн найзынх нь төрсөн өдөр. Мину "зурвас, дуудлага хүлээлгүй эрт хариарай" гэчхээд түрүүлээд явсан тул Аримыг хүлээн сургуулийн үүдэнд сууна. Удалгүй тэр ирж, бид сургуулийн ойролцоох их дэлгүүр лүү явлаа.
Арим "Манай клубын шинэ жил удахгүй болно, хоёулаа даашинзаа сонгочихоод хоол идэцгээе. Энд шинэ салбараа нээсэн аятайхан газар мэднэ шүү " гэсээр намайг сугадан алхлаа.
ESTÁS LEYENDO
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfic1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷