Оюутан насны сүүлчийн дадлага тун удахгүй эхлэнэ. Их сургуулийн харьяа эмнэлэгт бус хотын захын дүүргийн нэгдсэн эмнэлэгт ангиараа хуваарилагджээ.
Хуваарьт тасгуудыг зарлачхаад биднийг эмнэлэгтэйгээ танилцуулахаар дагуулан явав. Хотоос нилээн зайдуу болохоор ирж очих асуудал жаахан хэцүү л юм. Гэвч сарын дараа л гэхэд төгсчихнө дөө. Ангийн бүх залуусыг ачаалал ихтэй гээд яаралтай түргэн тусламжийн тасагт шилжүүлсэн бол би сэхээн амьдруулахад гарахаар боллоо. Хамгийн аймшигтай нь. Өдөр бүр үхэл, амьдрал ээлжилж, бурхан, эрлэгийн элч хоёрын дайны талбар болсон газар.
💭💭💭
Дадлага эхлээд арав хонов, эхэндээ зүрх зориг хүрэхгүй уйлах, айх зүйлс бишгүй л боллоо. Гэвч эцэст нь хэн зоригтой нь биш тэвчээртэй нь үлддэг тасаг болохыг ойлгож байна. Амьдрал нь монитор дээрх зураас, тоонуудаар хэмжигдэх болсон хүмүүсийн харамсалтай хувь тавиланг харахдаа би өөрт байгаа бүхэндээ талархаж явах болсон. Хайртай дотны хүнээ үхлээс харамлаж залбирах ар гэр, өдөр бүр найдвар тээн суух дотны хүмүүсийнх нь гунигт харц үнэндээ зүгээр л нэг залууд хаягдаад үлдсэн миний сэтгэлийг шалихгүй зүйл болгож орхисон юм.
Одоо л арай туршлагажиж, нойр, хоол оо зохицуулж сурч байна. Шөнийн эргүүл дуусч ангийнхантайгаа унтахаар доош буулаа.
Түргэний тасгийн түрдэг орнууд хадгалдаг агуулах бусад газрыг бодвол арай дулаахан. Бид байгаадаа зохицон, ороо хувааж унтахаар болцгоов. Зарим нь тасгийнхаа ширээн дээр эсвэл сандал дээр унтана гээд явлаа.
Хэсэг хугацааны дараа суугаагаараа зүүрмэглээд сэрэхэд Хару, Нана хоёр хамт, Чану, Сыньюн хоёр зэрэгцээд нэг орон дээр унтаж байв. Охидууд ч яахав жижигхэн болохоор асуудалгүй гэхдээ яаж Чану, Сыньюн хоёр шиг урт хүмүүс багтаад байгааг гайхлаа. Ядаж байхад даарсан уу гэмээр бүр тас тэврэлдчихсэн байх юм. Эргэн тойрон ийм байх ч миний хувьд бүр хачин нөхцөл байдал угтав. Мину хөлийг минь дэрлээд, хагас сар хэлбэртэй болчихсон нойрсоно. Яагаад дахиад чи гэж? Чану эсвэл Сыньюн байсан бол ямар амар байх бол?
ESTÁS LEYENDO
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfic1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷