-1️⃣5️⃣-

600 59 3
                                    

Бидний түүх маш энгийнээр эхэлсэн болохоор харилцаа минь бага багаар дотносон урагшилж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бидний түүх маш энгийнээр эхэлсэн болохоор харилцаа минь бага багаар дотносон урагшилж байна. Үерхэж эхлээд долоо хоногийн дараа Мину юу юугүй хайр, хонгор болоод л эхлэсэн. Өдөр ирэх тусам маш жижигхэн зүйлсээр намайг догдлуулж, нисгэчих шахам л явна даа. Өнөөдөр бас юу гэж ичээх юм байгаа юм. Хэзээ ч сургууль руу аз жаргалаар дүүрэн тэмүүлж байсангүй. Харин одоо гэртээ байхаас илүү найзууд мөн түүнтэйгээ хамт байхын тулд хэвтрийн өвчтэй байсан ч мөлхөж ирэх нь холгүй болчхож.

Үе үеийн анагаахын оюутнуудын өргөс болсон сэтгэцийн хичээл дээр хүртэл нүүрэнд минь инээмсэглэл тодрон сууна. Шалтгаан нь хэдхэн хором ч болов гараас минь атгахын тулд ууртай хөгшин профессорын харцыг хариулан суух тэр залуу. Ойр тойрныхон маань бага багаар гадарлаж эхэлсэн байх. Ялангуяа Мирагийн нүд, чих болсон хүмүүсээр дүүрэн сонгон хичээлийг цаг дээр илт мэдэгдэх биз. Эмч, эмнэлгийн ажилчдад заавал байх ёстой нэгэн чадвар бол сэтгэл зүйг залах. Тийм ч учраас би бодон, бодон сонгосон. Гэвч яалт ч үгүй Мирагийн зүрхний андуудтай нэг цаг, нэг багш дээр таарчихсан даа.

Хамтдаа байх цаг дуусч бүгд хуваарийнхаа дагуу сонгосон хичээл рүүгээ явав. Бид зэрэгцэн алхаж явсаар хичээл орох ангийн минь үүдэнд ирлээ. Ангид хэдэн охид байсан ч Минуг хармагцаа дуу нь тэр дороо намжих нь хэрэгт дуртайг нь илтгэх шиг.

Гараас минь атган Мину "Хоёр цаг суух юм чинь ядрах байх, энийг идээрэй." гээд жижигхэн ууттай амттан, лаазтай кофе гарт минь бариулав. Намайг гэх халуун дулаан сэтгэл нь байхад бусдын хүйтэн харц хэнд хамаатай юм бэ ч гэж хэсэг бодож амжлаа.

Мину "Удахгүй уулзацгаая, одоо бэлтгэлтэй" гэсээр даллан явав.

🎀

Хамгийн сүүлийн цаг дээр бид бүгд хичээлгүй тул ангиараа оюутны амралтын танхимд сууна. Мину хуучин танилуудтайгаа ярилцаж харин би бизнесийн сургуулиас найзыгаа ирэхийг хүлээв. Үе үе бид харц тулгарахад тэр өнөөх л дулаахан, эгдүүтэй инээмсэглэлээ гаргана.

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Where stories live. Discover now