Далайн зөөлөн уур амьсгалд бид зүгээр тэврэлдээд унтсан. Ямар ч ёс бус дарамт мэдрээгүй, тайван нойрслоо. Түүний үнэр, биеийг минь ороон тэврэх гар, толгойд минь ивээс болж буй цээж нь зөөлөн түнхэлзэж, зүрхний цохилт нь аяархан лугшина. Яг энэ бүтэн сартай зуны намуухан үдэш шиг.
💭💭💭
Өглөө Бобби бид хоёр бусдаас түрүүлж сэрлээ. Дотор гэж авах юм алга, үлдсэн ганц усаа хувааж уучхаад нөгөө хэдийгээ хүлээн гадаа сууна. Эхнээсээ хэдэн км чирүүлсэн аятай, үнэр танар авах юмгүй хүмүүс гарч ирцгээнэ. Тэдний дунд огт харж байгаагүй мөн сайн танихгүй хүмүүс ч байв.
Мину " Ойрхон хоолны газарт шар аа тайлж сайхан шөл идэх үү?"
Чану "Өчигдөр уг нь хангалттай л авсан даа, нэг ч уух юм үлдээгүй юм уу?"
Нана "За тэр яахав, зарим нэг хүмүүс өчигдөр хаана хонов? Хайгаад хайгаад олоогүй дээ!"
Бүх хүний харц над дээр төвлөрөхөд юу ч хэлж чадахгүй гацчихав. Тэгтэл Хару юу ч бодолгүй "Чану бид хоёр та нарыг унтуулчхаад машинд хоносон, байшин ямар аймшигтай байсныг өглөө та нар ойлгоо байлгүй дээ? Гэхдээ Юнхи?"
Бобби "Бид хоёр далайн эрэг дээр юм ярьж сууж байгаад унтчихсан байна лээ?" гэхэд Хару итгэж ядан над руу ширтэнэ.
💭💭💭
Бид ойрхон хоолны газарт шөл уучхаад гаран явж байтал араас хэн нэгэн чангаан байшингийн арын булан руу зөөлхөн түлхчхэв.
Хару "Юнхи бид хоёр найзууд биз дээ?"
Би толгой дохив. Түүнийг ийм ширүүн байхыг анх удаа л харж байна.
Хару "Тэгээд чи мэдсээр байж Боббитой хамт хоносон хэрэг үү?"
- Чи намайг ирж наалдсан болгонтой унтаад явдаг гэж бодоо юу? Сайн найзын чинь хувьд хэлье, харж явдаг байсан ч эхнэр нь биш чамд ер нь ямар хамаатай юм? Тийм л их сайн юм бол очоод Боббидоо хэлээд уучлал гуй гэж шаардаач! Чи чадахгүй биз дээ? Чамд тийм эрх ч байхгүй. Учир нь чи түүний хувьд хэн ч биш!
VOUS LISEZ
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfiction1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷