-1️⃣7️⃣-

476 71 2
                                    

Шөнөжин юм бодож, тааз гөлөрч хэвтсээр сэрүүлгээ ч тавилгүй унтчихсан байв

Deze afbeelding leeft onze inhoudsrichtlijnen niet na. Verwijder de afbeelding of upload een andere om verder te gaan met publiceren.

Шөнөжин юм бодож, тааз гөлөрч хэвтсээр сэрүүлгээ ч тавилгүй унтчихсан байв. Арваад минут зогсолтгүй утас дуугарсны эцэст арай гэж босон хартал танихгүй дугаар байх аж.

-Байна уу?

"Яасан бэ? Өвдчихсөн юм уу?" утасны цаанаас чин үнэнийг чинь мэдэх боломжгүй нь харамсалтай. Хэн ч хоолойны өнгөө өөрчилж, халамжилж буй дүр үзүүлж чадна.

- Үгүй ээ, сая л сэрлээ.

"Бурхан минь юу вэ? Хоцорлоо шүү дээ!" орилж орилчхоод утсаа тавьчхав. Сая юу байсан бэ хэмээн хэсэг бодсон ч гэнэт сүнс биедээ орж ирэв үү гэлтэй угаалгын өрөө рүүгээ гүйлээ. Усанд орчхоод үсээ сэнсээр хатааж янзлан, нүүрээ хөнгөн будав. Өрөөндөө орж ирэн хувцсаа солиж, цүнхэндээ хичээл, хэрэгтэй зүйлсээ хийлээ. Гутлаа өмсөхдөө үүдний цаг хартал дөнгөж 6:40 болж байв. Хичээл эхэлтэл бараг цаг хагасын зай байхад Сун Мину яаж байгаа юм бэ?

Дотроо түүнд уурссан ч өчигдрийн Мирагийн хийсэн үйлдэл бодогдож, өөр зүйлд санаа зовох ёстойгоо ойлгосон тул уурлахаас ч зүрхшээнэ.
Цайгаа уух эсэхээ шийдэж ядан байрандаа сууж байтал утас дуугаран түрүүний танихгүй дугаар байв.

" Гадаа чинь ирчихлээ. Хүйтэн байна хурдлаарай!" гэчхээд хариу ч сонсолгүй тасалчхав.

Гутлаа өмсөн, толинд нэг харчхаад гартал Мину хацар, хамар нь улайчихсан өрөвдмөөр амьтан зогсоно. Түрүүхэн л уурлаж, хариуг нь өгөх бодолтой байсан ч өрөвдөж, хайрлах сэтгэл минь давамгайлах аж. Намайг хармагцаа өхөөрдөм инээмсэглэсээр ирж тэврэн, духан дээр зөөлхөн үнэслээ.

Мину "Сайн байна, миний бамбаруушхан дулаахан байвал би яахав ээ! Эрт сэрээж дуудсан нь хамтдаа өглөөний цай уухыг хүссэн юм. Явцгаая!" гэсээр гарыг минь атган халаасандаа хийчхээд, автобусны буудал руу алхлаа.

Өглөө эрт болохоор ч тэр юм уу, хаа сайгүй хүн цөөтэй байв. Автобусанд суун цонхоор ширтэн явж байтал Мину "Өөө нээрээ өглөө залгасан дугаар миний шинэ дугаар шүү. Хадгалаад аваарай."

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Waar verhalen tot leven komen. Ontdek het nu