Хэнагийн талаас
"Өөртөө анхаарал тавьж байгаарай, одоо арай дээрдсэн байна." гэж Үнбиг хэлэхэд би толгой дохилоо.
Юуг буруу хийснээ бодоод бодоод олохгүй юм. Түүнд би маш их хайртай байсан гэвч тэр намайг араар тавьсан.
"Заа Үнби намайг 3 сар энд байлгасанд баярлалаа. Одоо харин чи Ханылтай жаргалтай амьдарна шүү. Чи бол миний хамгийн сайн найз." гээд бид нэгнээ тэвэрлээ.
Үнби "Яа уурлаж байгааг чинь ойлгож байнаа гэхдээ түүний юу гэхийг сонсох хэрэгтэй гэж бодож байна. Одоо хоёулаа тэр Суваг ямар амьтан болохыг мэддэг боллоо. Хүнийг яаж ашиглаж бас хуурахаа мэддэг хөгийн охин."
"Би тэгж бодохгүй байнаа. Тэр намайг араар тавьсан нь тодорхой. Өөрийнхөө нүдээр харсан." гэж хэлээд санаа алдлаа. Болсон зүйлийг санах төдийд гунигт автана.
Ачаагаа аван машиндаа хийгээд гэрийн зүг жолоогоо мушгилаа.
Гэр.
Кафе руу явах ёстой. Тийм ээ би тэнд ажилладаг юм. 3 сар хангалттай амарчихлаа.
Төрсөн өдрийн үдэшлэг дээр минь миний найз залуу намайг сайн найзтай минь хуурсан. Тэгээд л би бүх зүйлээс зугтаж бодлоо цэгцлэхийн тулд 3 сарын турш Үнбитэй байсан юм. Одоо харин түүнтэй байгаад байж болохгүй ээ. Ханыл тэр хоёр намайг хамт байхад юм санахгүй ч хосуудад саад болохыг би хүсээгүй.
Тэднийг жаргалтай байлгаж бас өөрийн аз жаргалаа олох хэрэгтэй шүү дээ.
Түүнийг мартах талаар зөндөө бодсон ч үнэхээр хэцүү асуудал. Магадгүй түүнтэй хамт 2 жилийн хугацааг өнгөрүүлсэн болохоор тэр биз. Гэтэл тэр хоорондын харилцаагаа баллачихсан.
Сува.........миний хуучин сайн найз. Тэр бол өөдгүй өлөгчин. Миний салсан найз залууд сэтгэлтэйг нь эртхэн мэдэх ёстой байж. Анх би тэднийг хооронд нь танилцуулсан үеэс хойш даанч Сува түүний талаар юм асуугаад байдаг байсан юм.
Үнби, Сува бид гурав ахлах сургуулиасаа хойш найзалж ирсэн сайн найзууд гэвч Сува биднээс урвасан.
Хуучин найз залуу маань салсан цагаас эхлэн залгаж мессеж бичсээр. Гэвч би удалгүй бушуухан дугаарыг нь блок хийчихсэн. Одоо надад хамаагүй. Хамаатай байвал магадгүй зүрх минь ихээр шархална.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3
Mystery / ThrillerТэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өө...