Живон захиалгаа авчихаад нэг ширээн дээр очиж суух бөгөөд над руу хараад л байлаа. Яг л намайг өөрт нь ганц боломж олготол ингээд л байна гэсэн шиг.
Харин би түүнд одоог хүртэл хайртай эсвэл тэр сэтгэл минь үгүй болсон уу хэлж мэдэхгүй байна. Түүний хийсэн үйлдэл амархан уучлаад өнгөрөх асуудал биш болохоор тэр биз.
Түрүүний цайвар арьстай залуу руу харлаа. Тэр утсаа оролдон сууж байх аж. Чухам юу хийж буйг мэдэхгүй юм гэвч энэ миний оролцоод байх хэрэг биш л дээ.
Миний асуудал бол энд сууж байгаа Живон. Тэр одоо миний салсан хуучин найз залуу! Надад үнэхээр тухгүй, хэцүү байна.
Хэсэг хугацааны дараа Живон над дээр ирээд "Гадаа уулзъя. Чамд хэлэх зүйл байна." гэхэд нь би залхсан байртай нүдээ эргэлдүүллээ.
"Бидний асуудал дууссан гэж бодож байна бас чи чамтай ярилцмааргү-"
"Гуйя чи миний хэлэхийг сонсох ёстой. Би чамд хайртай хэвээрээ үнэхээр шүү!" Живон цөхрөнгөө барсан харагдана.
Санаа алдаад "За яахав." эцэст нь бууж өгөн түүний юу хэлэхийг нь сонсохоор болж кафегаас гарлаа.
Би төвөгшөөсөн хэвээр гараа зөрүүлэн элгээ тэврэн зогсоод "Одоо ярь."
Живон санаа алдав.
"Тэр шөнө Сува миний уух юманд ямар нэг зүйл хийсэн. Нэг л мэдэхэд тэр намайг үнсэж харин би түүнийг эргүүлж үнссэн байсан. Яг юу болоод байгааг үнэхээр би мэдээгүй. Юу хийснээ ч ойлгох ухаан тэр үед надад байгаагүй. Хэзээ ч би чамайг шархлуулахгүй ялангуяа төрсөн өдрөөр чинь бол бүр үгүй!"
Зүрх хөндүүрлэж өвдөөд байна. Тэгээд би буруу ойлгосон юм гэж үү?
"Тэгээд.....одоо юу хүсээд байгаа юм бэ?" хэмээн Живоноос асуулаа. Түүнд хайртай эсвэл үгүй гэдэгтээ итгэлгүй байгаа учраас үнэхээр мэдэхгүй юм. Гэвч бүхэл бүтэн 2 жилийг түүнтэй хамт өнгөрүүлсэн болохоор огт дургүй гэдэг худлаа. Живон бол миний анхны хайр.
"Би........буцаад хамтдаа байхыг хүсч байна..." хэмээн тэр хэлэн над руу сандрангуй харна.
Би санаа алдаад "Надад хэсэг хугацаа өгч болох уу?" гэхэд Живон нэг санаа алдаад толгой дохив.
"Заза тэгвэл дараа уулзъя." гээд тэр явлаа.
Яагаад нулимс урсаад байгаа юм болоо..
"Үзэсгэлэнтэй охин шархалж болохгүй." гэх дуу ардаас сонсогдов.
![](https://img.wattpad.com/cover/183911140-288-k706106.jpg)
YOU ARE READING
(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3
Misteri / ThrillerТэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өө...