Хэсэг 5

2.3K 197 3
                                    

Унтах гэж байтал Живоноос мессеж ирэв.

Хэдийнээ санаад байна. Маргааш уулзаж болох уу?
-Живон

Живонтой уулзсанаас хойш түүнийг мартана гэж эрс шийдсэн. Сува уух зүйлд нь эм хийсэн гэдгийг нь ч сонсоод түүнд дахиж уурлахаа больсон.

Тэр намайг албаар хуураагүй.

Гэсэн ч Живонтой үерхлээ үргэлжлүүлж түүнд хоёр дахь боломж өгөх эсэхээ бодсоор. Дахиад тэр миний сэтгэлийг өвтгөх вий гэхээс айна.

Үгүй байсан ч бид найзууд хэвээрээ үлдэнэ гэж бодож байна.

Ммм тэгье дээ.
-Би

За маргааш кафе дээр чинь уулзъя . Хайртай шүү.
-Живон

Өмнө нь би ч гэсэн түүнд хайртай гэх үгийг явуулдаг байсан боловч одоо бол үгүй байлаа. Миний сэтгэл өөрчлөгдөж байгаа үгүйг мэдэхгүй байна.

=========

Ширээгээ арчаад бохирдсон аяга тавгийг хураалаа.

Гэтэл гэнэт нөгөө цайвар арьстай залуу орж ирэхийг харлаа. Тиймээ нэрийг нь мэдэхгүй болохоор ингэж л дуудахаас биш өөр яалтай билээ.

Тэр орж ирдгээрээ орж ирэн байнга авдаг карамел мока-гаа захиалдаг гэхдээ тэр нэг тийм жихүүдэс төрүүлэм харагддаг.

Түүнийг тоохгүй байхыг хичээх гэсэн ч цаанаасаа л намайг тавгүй болгоод байх юм.

"Авдгаа авах уу?" гэж асуухад тэр залуу өөдөөс gummy инээмсэглэл гаргаад толгой дохив.

Инээхээрээ ийм хөөрхөн, эгдүүтэй харагддаг гэж мэдсэнгүй шүү.

Түүний захиалгыг хийж байтал гаднаас Живон инээмсэглэсээр над руу харан орж ирж байлаа.

Живон "Болзоондоо бэлэн үү?"

Гэхэд би хөмсгөө зангидан "Болзоо? Бид болзоонд явах гээгүй зүгээр л уулзах гэж байна."

Ингэж хэлэхийг сонсоод Живоны тэр инээмсэглэл бага багаар алга болов.

"Заза би чамайг хүлээж байя. Үргэлж хүлээх болно." гээд Живон дахин инээлээ.

Өө нөгөө цайвар арьст залууг энд байгааг мартчихаж. Тэр над руу харан жуумалзсанаа Живон руу харах нь тэр.

Энэ залуу үнэхээр сонин эвгүй мэдрэмж төрүүлдэг гэхдээ царайлаг.

Түүнд кофег нь өглөө харин тэр захиалгаа аваад нэг ширээн дээр сууна. Тэгээд л зуршил болсон тэр зүйлээ хийнэ.......над руу ширтэх.

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now