"За энэ миний гэр. Чамайг энд тухтай байна гэж найдъя хайртаа." гээд Юнги над руу харан инээлээ.
Өөдөөс нь би мөн адил инээмсэглэлээ. Түүний гэр үнэхээр том юмаа! Угаалгын өрөө нь бүр миний өрөөнөөс илүү том.
Юнги "Одоо өөрсдийнхөө өрөөг харуулъя."
"Бидний өрөө гэнээ? Өөрсдийнхөө гэдэг чинь юу гэж байгаа юм?" гээд би үл ялиг хөмсөг зангидлаа.
Юнги хөхрөн инээснээ "Бидний, бид гэдэг чинь хоёулаа цугтаа нэг өрөөнд байна гэсэн үг." хэмээн тайлбарлав.
Би нүдээ эргэлдүүлээд "Гэхдээ нэг өрөөнд хамт баймааргүй байна."
"Чи бол миний найз бүсгүй. Чамд хэрэгтэй хүн чинь баймаар байна. Үргэлж найз залуугийн хувиар хажууд чинь баймаар байна." гэж хэлэхэд нь зүрх догдолж байлаа.
Би ичихийн зэрэгцээ түүнд бууж өгөн "Заза"
Тэр хацар дээр минь үнсэхэд би улам ихээр ичнэ.
"Ингэж ичингүйрэх чинь надад үнэхээр таалагддаг. Үнэхээр ер бусын бас өхөөрдөм." гээд Юнги гараас хөтөллөө.
"Юу гээч......хэрэв чи өөр өрөөнд байна гэвэл би яах ч үгүй ээ. Миний дэргэд өөрийнхөө тайван байхад чинь хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгож байнаа." гээд дахин инээмсэглэнэ.
Би толгой дохин "Баярлалаа Юнги."
"Зүгээр ээ хайртаа."
"Нэг зүйл асуучих уу? Яагаад намайг хайртаа гэж дуудаад байгаа юм бэ? Өөрөөр дуудаж болохгүй юм уу?" түүнтэй энгийн яриа өрнүүлэхийг басхүү хүссэн юм.
Юнги хэсэг бодолхийлснээ "Минийх."
"Чамайг тэгвэл минийх гэж байя. Тэр чигтээ минийх, зөвхөн минийх болохоор."
Яагаад тэр ийм нялуун байгаа юм бэ?
2 жил надтай үерхэхдээ Живон ч ийм нялуун байгаагүй.
"Заза хайртаа нь дээр юм байна."
Гэхэд Юнги зүгээр л инээнэ.
Тэгээд тэр надад миний өрөөг харууллаа. Яг түүний өрөөний хажууд юм байна.
Юнгид итгэж болохоор юм шиг санагдана. Тэр одоо миний найз залуу бас их царайлаг өхөөрдөм, надад сайн ханддаг. Гэвч би түүний талаар мэдэх зүйл үгүй билээ. Ямар нэг зүйл хийх хэрэгтэй байхаа.
Түүнийг бага ч болтугай мэдэж авахын тулд маргааш Юнгитэй хамтдаа цагийг өнгөрөөмөөр байна. Миний найз залуу.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3
Misterio / SuspensoТэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өө...