Бонус хэсэг

2K 184 0
                                    

Үнэхээр их ядарч байна. Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байлаа харин одоо амс хийн суух бөгөөд шууд л унаад өгчихмөөр санагдана.

Авга эгч Жинни миний хачин царайг харан бага зэрэг инээсээр "Өнөөдөр чинь овоо их хөл хөдөлгөөнтэй байлаа шүү тийм ээ?"

Гэхэд нь толгой дохилоо.

Жинни эгч "Одоо харьж амар даа. Цаг ч орой болж би удахгүй хаачхаад явнаа."

Харихаар хурдхан боссон ч Юнги ирж авна гэснийг санаад түүнийг хүлээхээр болов.

Жинни эгч зарим зүйлсээ эмхэлж цэгцлэх бөгөөд би хана ширтэн суусаар үнэндээ ямар ч тэнхээ алга яг л хий нь гарсан шаар шиг.

Ажилтай байхад нь саад болж залгахыг хүссэнгүй зүгээр л хэзээ дуусаад ирнэ болтол нь хүлээе гэж бодлоо.

Гэтэл гэнэт хоёр хүн орж ирэхийг харлаа. Хэдийн кафе хаах цаг болсон байхад гэж бодсоор сайн харвал....Сува, Живон нар байх нь тэр. Аахх тэдэнтэй ярих ч тэнхэл алга.

Тэднийг тоохгүй зүгээр л босон явах гэхэд "Хүлээгээрэй.....Хэна." хэмээн Сува намайг дуудав.

Тэр "Бид....бид хоёр чамаас уучлалт гуйх гэсэн юм. Чамайг хуурч бас зовоосонд. Хөгийн г*чий шиг байснаа мэднээ намайг уучлаарай."

Сувагийн царайг харвал.....өвдсөн гэмээр ч юм шиг цайж царай алдсан байлаа.

Үүний зэрэгцээ Живон өөдөөс хараад "Чамайг хуурсанд үнэхээр уучлаарай. Надад гуйж гувшин дахин нэг боломж олгооч гэж хэлэх эрх ч надад байхгүй. Юнгитэй жаргалтай сайхан амьдраарай гэж хүсье. Тэр чамд жинхэнэ утгаараа хайр, халамж үзүүлдэг. Бас миний хийсэн шиг сэтгэлийг чинь шархлуулах новшийн зүйлийг хэзээ ч чамд хийхгүй."

Ийн хэлэхийг нь сонсоод удаанаар толгой дохилоо. Тэр хоёр чин сэтгэлээсээ эдгээр үгсээ хэлж байгаа нь царайнаас нь илхэн байлаа. Гэхдээ яагаад гэнэт уучлалт гуйх болов?

Живон удаанаар дахин ярьж эхлэв.
"Чамтай үерхэж байхдаа.....үнэхээр уйддаг байснаа хүлээн зөвшөөрч байнаа. Гэвч чиний төрсөн өдрийн үдэшлэг дээр Сува надад чамаас мэдрээгүй аз жаргалыг өгсөн. Тиймээ...би адгийн новш."

"Үер...үерхлийг чинь үгүй болгосонд намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ би чамд атаархдаг байсан. Чи маш хөөрхөн бас ухаантай. Тиймээс...... нам...." Сува өөрөөсөө ичиж бас гэмшиж байгаа бололтой үгээ ч дуусгаж чадахгүй байв.

"Би...би нөгөө. Та хоёрыг хоёуланг чинь уучилж байнаа. Гэхдээ....яагаад гэнэт ингэх болсон юм бэ?" Хүн бүр алддаг хэзээ нэгэнт дараа нь тэрийгээ ухаардаг. Тиймээс өнгөрснөөс нь болж тэднийг шүүж чадахгүй нь.

Сува, Живон хоёр бие бие рүүгээ харснаа "Би жирэмсэн одоо харин аав, ээж намайг гэрээс хөөчихсөн. Тэд хэлэхдээ намайг сайн найзынхаа залууг булаасан увайгүй хүүхэн гэсэн. Бас хэзээ ч намайг уучлахгүй гэж хэлсэн. Харин....намайг уучилсанд маш их баярлалаа Хэна. Бид дахин чамд төвөг удахгүй ээ."

"Тийм ээ.....Одоо бид ухаантай байж хүүхдийнхээ төлөө сайн эцэг, эх байхыг хичээх болно." гэж Живон хэллээ.

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now