Би кафедаа ажлаа хийх бол Юнги заншил ёсоор нөгөө л ширээн дээрээ суун намайг ширтэнэ. Хэдий тэр одоо миний найз залуу болсон ч эвгүй санагдсан хэвээр.
Юнги өнөөдөр ажил руугаа явахгүй гэсэн болохоор би түүнийг бага ч гэсэн мэдэхийн тулд хамт байя гэж хэлсэн юм.
Даанч би ажиллах ёстой болохоор тэр тартал минь кафе хүлээгээд сууж байя гэсэн. Үнэхээр зөөлөн бас нялуун хүн шүү.
Гэтэл гэнэт Живон инээмсэглэсээр ороод ирэв. Аахх түүний талаар бараг тарчхаж.
"Сайн уу Хэна. Ажлыг чинь дуусахаас хамт гадуур гарцгаая."
Гэхэд би хөмсгөө зангидсаар "Үнэнийг хэлэхэд......наад саналыг чинь сонсоод манай найз залуу зүгээр байхгүй л болов уу." Одоо ч Сувагийн хэлсэн зүйл бодогдож байна.
Живон надад худлаа ярьсан. Сува уух юманд юу ч хийгээгүй гэсэн. Надтай үерхэж байж Суваг бас оролдсон. Тэр бол худалч амьтан. Түүнд би итгэх хэрэггүй л байж.
"Найз залуу? Битгий худлаа яриад бай. Хэн чиний найз залуу гэж?" гээд Живон жуумалзав.
"Би байна л даа." гэх Юнгигийн дуу арлаас сонсогдов. Эргэж харах гэсэн ч Юнги ардаас нуруугаар тэврээд эрүүгээ мөрөн дээр тавьлаа.
"Чи бол минийх. Зөвхөн минийх. Ойлгож байгаа биз дээ хайртаа?" хэмээн чихэнд минь шивнэлээ. Би ичсээр аажуухан толгой дохив.
Юнги "Сайн охин." гэснээ хацар дээр үнсэх нь тэр.
Тэгснээ урагш бидэн рүү гайхан харах Живон руу харцаа шилжүүлэв.
Живон Юнги рүү цоо ширтэнэ.
"Хэна.....чи алдаа хийж байна. Тэрийг гэж үү? Тэр бол гэмт хэрэгтэн. Би чамд хэлсэн биз дээ. Чи наад хүнийхээ талаар юу ч мэдэхгүй шдээ." хэмээн Живон гайхсаар хэллээ.
Би уурлан "Чи харин түүнийг огт мэдэхгүй."
"Одоо эндээс явж болох уу өөрөө? Дахиж энд царайг чинь хармааргүй л байх юм. Чиний хэлсэнчлэн би аюултай залуу шүү. Эвээр хэлж байхад явчих." гэж Юнги түүнд хэллээ. Түүнийг ажиглавал ууртай байгаа харагдана. Юнгигийн ийм төрхийг огт харж байсангүй.
Живон айсан бололтой харагдах ч тоомжиргүй инээх аядав.
Тэгснээ "Чи хэзээ ч бууж өгөхгүй шүү Хэна. Үргэлж чамайг хайрлах болно. Хамт өнгөрүүлсэн 2 жилийн хугацаанд ч хайртай л байсан."
Би хариу хэлэх гэж байтал Юнги шууд л нүүр лүү нь хүчтэй цохиж гарлаа. Би айж шоконд орсондоо ориллоо.
YOU ARE READING
(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3
Mystery / ThrillerТэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өө...