Хэсэг 14

2K 190 8
                                    

Ар талд Юнгиг уурлаж байгааг сайн мэдэрч байна. Тэр гэнэтхэн хүндээр амьсгалан бэлхүүсээр тэврэх гараа улам чангалж байлаа.

Тэр уурлаж байна харин би үүнийг нь сайн мэдэрч байна.

"Дуудлагаа ав тэгээд намайг энд байхгүй гэж бодоод ярь. Яг одоо!" гэж Юнги ширүүхэн чихэнд ойртон хэллээ.

Би Юнгигийн өвөр дээр түүнд тэврүүлсэн хэвээр суух бөгөөд тэр чанга тэвэрсэн тул би хөдөлж ч чадахгүй байв.

Гар минь чичирсээр арай хийн дуудлагыг аваад чанга яригч дээр нь тавив.

Өөдөөс Живон "Хэна би чамайг санаад байна."

Юнги өмнөхөөсөө ч илүү ууртай харагдана.

Одоо би Живонд юу гэж хариулах вэ?

"Би Юнгигийн найз бүсгүй нь. Бид өнгөрсөндөө дууссан гэдгийг ойлго." гэж удаанаар хэлэх зуураа доош Юнгигийн гарыг салаавчлан атгалаа.

Энд үед тэр арай тайвширсан өчигдөрхөн Живонтой зодолдоод хөхөрсөн нүүрээ хүзүүнд минь шигтгэнэ. Юнги ингэхээрээ л илүү тайвширдаг шиг надад санагддаг юм.

Гэвч Живон тэнэг яриагаараа түүнийг дахиад л уурлуулчихлаа.

Живон "Түүнийг хуурчихаа."

Үүнийг нь соноод би мөн гайхаж орхилоо. Яаж бодож санахаа ингэж хэлдэг байнаа? Намайг өөр шигээ санаа юу Живон? Хүн хуурсан адгийн новш.

Би хэзээ ч тийм зүйл хийхгүй. Бүр огтхон ч шүү. Юнгид би сайн, үнэхээр сайн. Хэзээ ч түүнийг би хуурахгүй.

Живон үргэлжлүүлэн "Чамайг надад одоо болтол хайртайг чинь мэдэж байнаа. 2 жилийн хугацаанд хамтдаа байсан тэгэхээр чи надад дургүй байна гэдэг боломжгүй. Тийм ээ би чиний араар тавьж алдаа хийсэн. Гэхдээ дахин хэзээ ч тэгэхгүй гэдгээ андгайлж байна. Амлая." Энэ худал яриагаараа намайг мунхруулах гэсэн юм биз дээ?

"Өнгөрсөн 2 жил би чамд тийм ч сайн байгаагүй чи ч надад дургүй байсан байх. Хоорондох харилцаагаа үгүй болгосон нь зөвхөн чи. Тийм ээ чи хуурсан. Нэг удаа хуурсан бол үүрд хуурах болно. Харин би бол хэзээ ч Юнгиг хуурахгүй. Чам шиг адгийн новш би биш. Зүгээр одоо надад дахиж төвөг удах хэрэггүй. Дахиж битгийн Юнги бид хоёрт саад болоорой." гэж хэлээд утсаа тасаллаа.

Юнги юу ч дуугаралгүй чимээгүй байсаар. Яг одоо юу бодож байгааг нь яаж мэдэх билээ.

"Юнги? Чи зүгээр үү?"

Гээд эргэн түүний царай руу харвал Юнги хэдийн өөдөөс минь ширтэн сууна.

"Би чамд хайртай Хэна. Үнэхээр хайртай."

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now