Хэсэг 16

2.1K 186 13
                                    

Юнги "Зүгээр байна гэдэгтээ итгэлтэй байна уу?"

"Тийм ээ Юнги. Ямар ганцаараа ажиллаж үзээгүй биш дээ. Би зүгээр байнаа."

Юнги инээмсэглээд "Заза тэгвэл яахав. Ямар нэг юм болвол шууд над руу залгаарай. Бас би чамайг ирж авнаа за юу?" гэхэд нь толгой дохилоо.

Тэр духан дээр минь нэг үнсчихээд кафегаас гарлаа.

Намайг ганцаараа ажиллах болсонд түүний санаа их зовж байгаа бололтой. Учир нь ажлаа хийж байгаа үед тэр кафед кофе ууж суун үргэлж надтай хамт байдаг болсон ч Юнгид өнөөдөр хийх чухал ажил гарсан юм.

Түүнтэй үерхэж эхлэхээс өмнө ч би ганцаараа л ажилладаг байсан. Гэтэл Юнги яагаад ингэж надад санаа зовон ганааранг минь үлдээнэ гэхээс санаа зовоод байгааг ойлгохгүй юм. Би гомдлоогүй шүү. Харин ч түүнийг үргэлж дэргэд байх нь надад таалагддаг.

Урьдынхаараа ажилдаа шамдан орлоо.

Гэвч....өнөөдөр миний муу өдөр болох юм шиг санагдаад байх юм.

Үүфф....Живон, Сува хоёр гар гараасаа хөтлөлцсөөр ороод ирэх нь тэр.

Сува "Сайн уу Хэна." гээд жуумалзав.

"Сайн сайн уу Сува." гэж би урьд өмнө инээж байгаагүйгээр худлаа инээмсэглэнэ.

"Одоо ганцаараа байгаа юм уу? Нөгөө залуу чинь гээд байсан залуу хаана байгаа юм бэ? Яасан миний чамд тэгсэн шиг тэр бас өөр эмэгтэйтэй болчихсон уу?" гэж Живон зэвүүн гэгч хэлэв.

Тийм л дээ.....өмнө нь намайг буцаад найз охиноо болооч гэж гуйж гувшаад байсан хүн өнөөдөр болохоор эргээд хөгийн новш болчихлоо гайхалтай шүү.

Энэ новштой бүхэл бүтэн 2 жил үерхсэндээ итгэж чадахгүй юмаа. Эргээд бодоход би үнэхээр тэнэг байж.

"Мм за үгүй дээ.....Юнги ажилтай байгаа. Тэгээд ч Юнги чам шиг хөгийн новш биш. Өөрийгөө баталж харуулсанд баярлалаа." гээд би тэдэн рүү дахин худлаа инээлээ.

Хорон муу санаа санасан биш харин эсрэгээрээ сайхан сэтгэл гарган ийн хэлж, инээх төрхөөрөө тэднийг үгүй хийх болно.

Энэ маань ч Сува, Живон хоёрт үйлчилсэн бололтой над руу муухай харна. Сувагийн хувьд юу гэж үү? Тэрэнтэй яриад байх зүйл ч алга.

Сува "Юу гээч.....Юнги чамд үүрд наалдаад байхгүй. Бүр хэн ч чиний хажууд байхыг хүсэхгүй."

Би инээн "Өөрийнхөө тухай юу гэмээр байна? Ар нуруу руу хутга дүрдэг арчаагүй найз байснаа мартаа юу? Чамд л харин нөхөрлөх нэг ч найз байхгүй. Үнби хүртэл чамд дургүй гэсэн."

"Чи муу гичий!" гээд Сува намайг алгадахаар гар далайсан ч хэн нэгэн түүний гарыг надаас холдуулав. Харин би тэр хүн рүү харлаа.

Бурхан минь түүний царайг хараад хөл дээрээ тогтож ядна.

Тэр эргээд ирлээ......гэхдээ юуны төлөө гэж?

"Мин?" гэж шивнэх төдий хэлсний дараа л ухаан минь балартаж байгааг ойлголоо.


Тэгэхээр Мин өөр хүн гэдэг нь баттай боллоо тийм ээ хэхэ. Дуусах тун дөхөж бга шүү хэдхэн хэсэг бидэнд үлдлээ. Бүх хэсгээ бэлэн болгосон тул хамтдаа хичээгээд дуусгацгаая. Гомдоохгүй төгсгөл хүлээж бга гэж найджына шүү. 😁😍

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now