Минийг өнгөрсөн явдлаа ярьж дуусахад би уйлж байлаа.
Тэр "Намайг үнэхээр уучлаарай Нана." гэхэд би хариуд нь "Уучилж байнаа." хэмээн шивнэлээ.
Надад байсан ганц найз минь тэр байсан болохоор түүнийг явсны дараа би их ганцаардсан. Гэвч Живон амьдралд минь гарч ирсэн. Намайг дахиан жаргалтай болгосон хүн тэр байлаа, дараа нь Үнби, Суватай найзууд болсон гэвч Живон сайн найзтай минь намайг хуурч дахин шаналгаат амьдралд унгасан байлаа.
Гэтэл Юнги гэх хүн гэнэтхэн гарч ирээд миний хэзээ ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг надад өгдөг болсон....тэр надад үнэхээр их санаа тавьдаг. Бас их хайрлаж, харамладаг.
Өнгөрсөн бүгдээ эхнээс нь дахин нэг ийн бодоход л би.....Юнгид хайртай гэдгээ ухаарлаа. Би түүнд хайртай юм байна.
Сая нэг бүхэл өдөржингөө Миний гэрт байгаагаа саналаа, Юнгигийн санаа их зовж байгаа байх даа!
"Юнги рүү залгах хэрэгтэй!" гэж би гэнэт чанга ориллоо.
Мин инээгээд "Найз залуу чамд үнэхээр хайртай гэдгийг би харсан. Би алдсан болохоор одоо тэр чамд анхаарал, халамж тавьж байгаа гэж найдаж байна."
"Би ч гэсэн түүнд хайртай." гэсээр утсаа авлаа.
121 аваагүй дуудлага
98 мессеж Юнгигээс ирсэн байв.Ямар но-
Юнги рүү залгах гэж байтал гэнэтхэн хаалга хүчтэй цохин чимээ сонсогдоход би зог туслаа.
Мин хөмсгөө зангидан "Би тайлчихъя. Хэн гээч нь хүний гэрийн хаалга үүд ингэж балбаад байнаа."
Гэвч Минийг хаалгаа онгойлгонуут гаднаас хүн түүнийг хойш түлхээд чанга чанга цохиж эхлэхэд би айсандаа хашхирч байв. Энэ хүн нь Юнги байсан юм.
Юнги Минийг цус гартал нь цохиж бас өшиглөнө. Түүний царай харахын эцэсгүй болжээ.
Энэ удаа би чангаар "Юнги!" гэж орилоод Минээс гарыг нь холдууллаа.
Юнгиг түүнээс холдуулахыг хичээн "Чи чинь яачхаад байгаа юм бэ?" гэж орилов.
"Харин чи өөрөө яаж байгаа юм?! Чамд ямар юм нь болоод байгаа юм? Чи муу хуурамч гичий!" хэмээн Юнгиг өөдөөс орилоход би гайхаж орхилоо. Иймэрхүү байдлаар Юнги хэзээ ч надад уурлаж байгаагүй.
Дараа нь Юнги хүзүүнээс минь барин намайг боож эхэллээ. Дээрээс нь толгойг минь хананд цохих ажээ.
Над руу нүүрээрээ тулж ойртсоноо
"Сонсож бай.....чи бол минийх. Зөвхөн минийх. Тэгтэл чи яаж намайг хуурч чадав мм?......чамайг зөвхөн минийх байна гэдэгт итгэж байтал чи!" тэр аймшигтай уурлан ширүүнээр ийн хэлэх бөгөөд хүнд хүнд амьсгаадна.
Гэвч намайг ухаан алдсаныг мэдсэн бололтой Юнги гараа сулруулав. Өнөөдөр 2 дахь удаагаа ухаан балартахыг мэдлээ.....
![](https://img.wattpad.com/cover/183911140-288-k706106.jpg)
YOU ARE READING
(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3
Mistério / SuspenseТэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өө...