Хэсэг 17

2K 174 6
                                    

Толгой аймшигтай өвдсөөр сая нэг ухаан орон сэргэлээ. Бас толгой эргээд байна.

Гэвч би өөрийнхөө гэрт....эсвэл Юнгигийнд ер нь хаана байгаагаа мэдэхгүй байв. Энэ өрөө танил биш юм.

Болсон явдлыг санахыг хичээлээ. Сува, Живон хоёрыг над дээр ирснийг санаж байна гэвч олон жилийн турш уулзаагүй хүн минь гэнэт гарч ирснийг саналаа.

Үнэхээр тэр мөн байсан гэдэгт итгэлгүй байна магадгүй зүгээр нэг миний төсөөлөл байх.

"Хэдийнээ сэрчихсэн үү?" гэх дуу сонсогдов. Тэр хүн рүү харах гэсэн боловч бөөлжмөөр байгаа юм шиг сонин болоод байсан тул тэр хүний царайг сайн харж чадахгүй л байв.

"Царай чинь бүр цайчхаж Нана. Чи зүгээр үү?" Тэр сая намайг Нана гэж дуудлаа. Намайг ингэж дууддаг хүн ганцхан байгаа.

Түүнийг хэн болохыг ойлгоод "Чи яагаад энд байгаа юм?" гэж тэрнээс асуулаа. Гайхсан харагдахгүй юм магадгүй өөрөөс нь асуух олон асуулт надад бий гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа биз.

"Чамайг олог зүйл асуухыг хүсч буйг чинь мэднээ гэхдээ эхлээд чи амрах ёстой. Хэрэв хүсч байвал юм ид-"

Би түүний үгийг таслан "Яг одоо тэр бүх хариулт, тайлбарыг чинь хүсч байна! Бас би гэртээ харимаар байна!" Тэрэнд дургүй болсондоо биш амалсан амлалтаа зөрчсөн болохоор л түүнд уур хүрээд байна. Намайг хэзээ ч орхихгүй гэж амалсан.

Мин санаа алдаад "Чи үнэхээр ширүүн болсон байна шүү Нана." гэхэд нь би нүдээ эргэлдүүллээ.

Би төвөгшөөсөн байртай "Битгий ярианы сэдэв өөрчлөөд бай!"

"Заа гэхдээ чи юм идэх ёстой. Бүхэл өдөржин ийм байдалтай байлаа. Эхлээд юм ид тэгээд би чамд хүссэн бүгдийг чинь хэлж өгье."

Зүгээр л толгой дохилоо. Минийг сайн мэднэ. Намайг юм идэхгүй бол тэр үнэхээр юу ч надад хэлэхгүй.

Ингээд тэр намайг хэдийнээ хоолоо бэлэн болгосон гал тогоо руугаа дагуулж явлаа.

Ширээний ард суун идэж эхлэх зуур Мин зүгээр л над руу харан сууна.

Би "Зүгээр намайг идэж байх хооронд ярьчхаж болохгүй юу?"

Мин санаа алдаад "За яахав.....юу мэдмээр байгаа юм?"

Хамгийн эхэнд мэдэхийг удаан хугацаанд хүссэн асуултаа тавилаа. "Яагаад намайг орхисон юм бэ?"

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now