Хэсэг 12

2.2K 200 13
                                    

Би "Минние? Чи хаана байна?"

Түүнийг 15 минут орчим хайсан ч тэр хаана ч байсангүй.

Бид хоёр нуугдаж тоглож байгаа юм. Минние нуугдаж би түүнийг олохоор болсон гэхдээ би хайсаар хэдийн 15 минут болчихлоо. Бүх газраар хайсан ч тэр алга.

"Минние?!" хэмээн би дахиад ориллоо гэвч тэр харагдахгүй хэвээр.

Намайг Минние гэж дуудахаар тэр дургүйцаад байдаг юм л даа. Магадгүй ингэж дуудаад байхаар нуугдсан гаүраасаа гарч ирэхгүй байгаа байх.

Би дахин чангаар "Мин! Чи хаана байнаа! Одоо гараад ир л дээ!"

Одоо би айж эхэлж байна. Цорын ганц сайн найзаа алдсан мэт айдас мэдрэгдээд байна.

6 настай жаахан охин би уйлах нь мэдээжийн хэрэг.

Тийм ээ би уйлж байна..

Эхэр татан уйлсаар "Мин! Хаана байгаа юм бэ?!.....гуйя намайг битгий орхи л доо."

"Нана? Би энд байнаа. Яагаад уйлаад байгаа юм бэ бяцхан охин минь ээ?" толгойгоо өндийлгөн дээш харвал миний сайн найз зогсож байлаа.

"Мин!" хэмээн чанга орилсоор босон түүнийг тэврэн энгэрт нь нүүрээ наан уйлна.

"Намайг битгий орхи. Гуйя." гэж шивнэв. Мин намайг эргүүлэн тэврээд нурууг минь удаанаар зөөлөн илэв.

"Чи ёстой мангар юмаа. Би хэзээ ч чамайг орхихгүй. Амлаж байна, одоо битгий уйл за юу? Би энд байна." гээд Мин духан дээр минь үнслээ.

Би түүнд итгэж байна. Намайг хэзээ ч орхихгүй гэсэн үгэнд нь итгэж байна.

==============

Ваннтай усанд удаан хэвтэх зуураа өчигдрийн зүүдээ эргэн санана. Олон жилийн өмнөх миний сайн найз....Мин.

Яагаад гэнэт энэ зүүдийг дахиад зүүдэлснийг мэдэхгүй юм.

Усанд удаан хэвтсэний эцэст уснаасаа гаран хувцсаа өмсөөд гал тогоо руу ортол Юнги өндөг шараад зогсож байв.

Тэр "Өө сэрчихсэн үү хайртаа?"

Би удаанаар толгой дохив.

Юнги хөмсгөө зангидаад "Сайн унтаж амраагүй л харагдаж байна даа. Чи зүгээр үү?"

"Зүгээр л......зүүд зүүдэлсэн төдий." Энгийн зүүд гэхээс илүү өнгөрсөн үеийн минь дурсамж гэхдээ Юнги үүнийг мэдэхгүй шаардлагагүй.

Юнги хацар дээр үнссэнээ урд минь шарсан өндгөө тавьлаа.

"Мм....өнөөдөр юу хиймээр байна? Кафе чинь өнөөдөр ажиллахгүй юм чинь би ч гэсэн ажилдаа явахгүй." гэж Юнгиг хэлэхтэй зэрэгцэн бид өглөөний цайгаа ууж эхэллээ.

Би мөрөө хавчаад "Сайн мэдэхгүй байнаа гэхдээ чиний талаар л мэдэхийг хүсч байна...өчигдрөөс хойш.....чиний тухай мэдэж авах боломж байсангүй." гэж удаанаар хэллээ. Өчигдөр Живонтой яасан билээ дээ.

Живон гэснээс тэр хэзээ ч надад төвөг удахаа болихгүй байх....эсвэл Юнги түүнийг асуудлыг шийдэх хүртэл. Юнги хэзээ ч түүнд ялагдаж дуусахыг хүсэхгүй нь лавтай.

Юнги инээмсэглэсээр "За....өнөөдөр тэгвэл болзоонд явцгаая."

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now