"Тэр үед тэгээд чамайг орхиод явсанд миний түмэн буруу байсныг би мэднээ. Гэхдээ аавын ажлаас болоод бид Хятад руу нүүх хэрэгтэй болсон юм. Тэр өдөр гэнэт л аав, ээж хоёр намайг ачаагаа бэлд гэсэн. Ядаж чамд баяртай ч гэж хэлж чадаагүй." гэсээр Мин өнгөрсөн явдлаа ярьж эхлэв.
♥️♥️♥️♥️♥️
Миний талаас
"Гэхдээ ааваа.....эхлээд Нанад баяртай гэж хэлмээр байна. Тэр чинь миний найз."
Аав санаа алдаад "За яахав гэхдээ хурдална шүү. Бид 10 минутын дараа онгоцны буудал явах ёстой. Битгий удаарай." гэхэд би толгой дохилоо.
Аав маань ажилдаа их хариуцлагатай ханддаг. Харин би үнэхээр Хэнатай үлдэхийг хүсч байна, түүнийг орхимооргүй байна шүү дээ. Би амалсан хэзээ ч орхихгүйгээ гэж гэтэл одоо тэр амлалтдаа хүрэхгүй юм шиг байна.
Гэр бүлээ хаяад Хэнаг сонгож чадахгүй нь ээ. Тэр ч гэсэн намайг аав, ээждээ хичнээн их хайртай гэдгийг мэдэж байгаа.
Ингээд би тэдний гэр лүү явлаа. Ядаж түүнд хэлэхийн тулд үүнийг мэдээд Хэна их гуниглах байх даа. Бас би түүнд эргэж ирнэ гэж ч амлаж чадахгүй нь.
Амлалтдаа хүрэх эсэхээ мэдэхгүй байгаа учраас дахин худлаа амлалт өгмөөргүй байна.
Гэрт нь ирээд хаалгыг нь тогшлоо. Хаалга тайлах хүн Хэна байгаасай гэж найдсан ч түүний эгч Мина өөдөөс гараад ирэх нь тэр.
"Мин! Энд чамайг харсандаа баяртай байна!" хэмээн тэт баярлан хэлэхэд би эсрэгээрээ нүдээ эргэлдүүлнэ. Иймэрхүү охидод үнэхээр дургүй. Зүгээр л Хэнагийн эгч нь болохоор л харьцдаг юм.
"Хэнатай уулзмаар байна. Тэр хаана байна?"
"Гэртээ байхгүй байнаа. Би юм аваад ир гээд түүнийг дэлгүүр явуулчихсан." хэмээн гэнэт ээж нь Минагийн ардаас хэлэв.
Сэтгэл дундуур болон бие хүртэл сулбайгаад ирлээ. Аав надад ердөө 10 минутын хугацаа өгсөн. Түүнтэй уулзаж чадахгүй нь дээ.
Тэгэхээр нь ядаж Мина болон ээжид нь аавынхаа ажлаас болж гэр бүлээрээ Хятад руу нүүх болсон тухайгаа хэллээ. Хэна үүнийг дуулаад надтай уулзахаар намайг хайж Хятадад ирэхийг оролдох вий гэхээс айж байна.
Миний тухай тэднийг Хэнад хэлнэ гэж найдъя бас энийг Хэна ойлгоно гэж найдъя.
Ингээд би гэр лүүгээ буцлаа. Гэрийн гадаа иртэл аав, ээж хоёр хэдийн бэлэн болж намайг машиндаа хүлээж байсан ба хурдан суу гэсэн юм.
Яг одоо уйлмаар санагдаж байна. Амлалтаасаа буцсанд үнэхээр уучлаарай намайг. Баяртай гэж хэлээгүй явсанд уучлаарай. Би эргэж ирнээ гэхдээ амлаж чадахгүй нь. Учир нь хэзээ, яаж гэдгээ мэдэхгүй байна. Хэлсэндээ хүрч чадахгүй байж дахин амлалт өгмөөргүй байна.
2 хэсэг л үлдлээ бидэнд. 😁🧡🙏
YOU ARE READING
(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3
Gizem / GerilimТэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өө...