Хэсэг 13

2.2K 197 1
                                    

"Хаашаа явж байгаа юм бэ Юнги?" гэж хэд хэдэн удаа асуулаа.

Юнги намайг болзоонд авч явж байгаагаа хэлсэн ч хаашаа гэдгээ хэлэхгүй байв.

Зүгээр л нууц гээд байсан.

"Хайртаа би чамд хэлэхгүй л гээд байхад олон удаа асуугаад л байх хэрэг үү?"

Харин би чимээгүй л толгой дохино.

Юнги санаа алдсанаа "Надад уурлачихсан уу?"

"Үгүй ээ тэгээгүй. Битгий санаа зов би зүгээр ээ." гээд би түүн рүү инээмсэглэлээ.

Тэр ч хариу инээлээ.

Эцэст нь бид миний хамгийн дуртай газар буюу парк дээр ирлээ.

Юнги рүү харан зөөлөн инээмсэглээд "Бид энд болзох юм уу?" гэхэд тэр хөхрөн инээнэ.

"Тийм ээ хайртаа. Чамайг энд суух хичнээн дуртайг чинь би мэднэ." Юнги духан дээр минь үнсэв.

Би ч баярласаар машинаас буун алхаж байтал Юнги намайг дуудахад нь би зогслоо.

Эргэж хартал гэнэтхэн Юнги намайг хоёр гар дээрээ өргөөд авах нь тэр.

Юнги "Надаас хэзээ ч битгий зугтаарай. Үргэлж намайг хүлээж байх ёстой шүү."

Гэхэд би ичингүйрсээр толгой дохив.

Тэгээд Юнги том модны дор ирээд газар дэвсгэр дэвсэж хоол болон уух зүйлс гаргаж тавив.

Дараа нь өөрөө сууснаа намайг өвөр дээрээ суулгах нь тэр.

Надад нэг л эвгүй санагдаад байсан учир би удаанаар "Зүгээр газар суучихъя аа." гэлээ.

"Үгүй ээ. Минийх. Хайрт минь надтай ингээд сууна." гэж хэлээд Юнги бэлхүүснээс минь тэврэн эрүүгээ мөрөн дээр тавилаа.

Юнги "Би бүх хоолыг бэлдсэн үгүй ээ үнэндээ манай залуус. Чиний дуртай бүх хоол байгаа."

Тэгээд бид хоолоо идэн хоорондоо ярилцана.

Үнэхээр жаргалтай байна. Түүнийг хайрлахад тийм ч хэцүү биш бололтой.

Юнги үнэхээр гайхалтай хүн бас тэр хэүээ ч намайг шархлуулахгүй гэдгийг мэдэж байна.

"Чи үнэхээр үзэсгэлэнтэй хайртаа. Би их азтай юмаа." гэж Юнгиг гэнэт хэлэхэд би дахиад л иччихлээ.

Юнги "Надад энэ ичиж байгаа чинь таалагддаг." гээд хацар дээр үнсэв.

Ингэхэд нь би улам бүр ичнэ.

Гэнэт утас минь дуугарахад би бага зэрэг цочив.

Тэгээд хэн гэдгийг нь харвал

Живон.

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now