Хэсэг 6

2.4K 212 4
                                    

"Чамайг тэр хүний ойролцоо байх хэрэггүй гэж бодож байна." гэж Живонийг чихэнд шивнэхэд нөгөө цайвар арьст залууг одоог хэр нь над руу харж байхыг анзаарав.

Би Живон руу хараад "Яагаад?"

Живон "Түүнийг сайн хүн биш, гэмт хэрэгтэн гэх цуу яриа сонссон. Чи болгоомжтой байх хэрэгтэй шүү. Би чамайг өвдөж зовоосой гэж хүсэхгүй байна."

Гэхэд би удаанаар толгой дохилоо.

Цайвар арьст залуу гэмт хэрэгтэн??

Живон "За.....явцгаах уу?" гэж хэлэхэд би түүнийг даган явна.

Тэр залуу над руу тасралтгүй ширтээд байгаа нь мэдрэгдээд байна.

============

Би буцаад кафе руугаа явах ёстой учраас Живон бид хоёр холгүйхэн нэгэн ресторан орсон юм.

Харин би түүнтэй хамт байгаа хэр нь өөрт нь болон ярианд нь анхаарал бага хандуулж, сонирхолгүй байдал гаргасан болохоор Живон сэтгэлээр унасан харагдсан. Тэгээд бид салцгааж би ажил руугаа буцан орлоо.

Гэхдээ нөгөө залууг энд суусаар байхыг олж харлаа. Яагаад одоо хүртэл байгааг нь мэдэх юм алга.

Нөгөө цайвар арьст залуу "Чамайг хүлээж байлаа." гэх нь тэр.

Би түүн рүү хараад хөмсгөө өргөн "Үнэхээр үү? Яагаад?" гэж эелдгээр асуулаа.

"Юу гэхээр чи тэр мэхлэгч залууд итгэх хэрэггүй бас тэрэнд дахин нэг боломж өгөх ч хэрэггүй." гэж тэр хэллээ.

Гэхэд би хөмсгөө зангидан "Хмм.....энэ миний асуудал."

"Мэднээ.....гэхдээ өмнө нь хэлсэн байхаа чиний асуудал бол миний ч гэсэн асуудлаа гэж."

"За Ноён Цайвар Арьст Залуу.....та намайг залхааж байна." гээд би төвөгшөөсөн царай гаргалаа. Тэр үнэхээр ядаргаатай юмаа.

Би түүнийг огт танихгүй гэтэл тэр надтай дотно найзтайгаа ярьж буй мэт харьцах юм.

Тэр жуумалзан инээснээ "Ноён Цайвар Арьст Залуу?"

Байзаарайй........үнэхээр түүнийг ингээд дуудчихсан юм уу?

"Т...тэ...тийм ээ! Чи......бол цайвар арьст залуу." гэж би тэнэгдүүхэн хариуллаа.

Тэр хөхрөн инээнэ, андгайлъя тэр үнэхээр царайлаг. Гэнэт тэр надад ядаргаатай нэгэн шиг санагдахаа больчхов.

"Намайг Мин Юнги гэдэг. Чи намайг зүгээр Юнги гэж дуудаж болно." гэхэд нь би толгой дохив.

"Миний нэрийг-"

"Хэна" гэж тэр үгийг минь гүйцээснээ "Чиний талаар нэрнээс чинь илүүг мэднэ итгээрэй."

Тэр ийн хэлснээ хоёр дахь удаагаа юу ч ойлгоогүй намайг үлдээн кафегаас гарлаа.

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now