Хэсэг 2 (Юнгигийн талаас)

2.2K 177 3
                                    

"Ажлаа олигтойхон шиг хийж чадахгүй нь уу?" гэсээр би ажилтнаа загнана.

Маш энгийн юм даалгаж байхад бүтэлгүйтчих юм үнэхээр их уур хүрч байна.

Олон толгой өвтгөм ярвигтай ажлууд байхад тэд бүр огт учрыг нь олж чадахгүй юм.

Тэр "Намайг.....намайг уучлаарай." гэх бөгөөд түүний нүдэнд нулимс цийлгэнэсэн харагдана, өрөвдөлтэй юм.

Би "Одооноос энд ирэх хэрэггүй. Чи халагдсан."

Түүнийг надаас өршөөл ирэн эхнэр, хүүхэд гээд амьдралаа ярин уйлж гувшихыг нь мэдэх хэдий ч надад хамаагүй. Манай ажилчид ч намайг хүйтэн бас сэтгэлгүй гэдгийг мэднэ. Харин энэ удаагийнх түүний 2 дахь алдаа байлаа.

"Гуйя! Надад энэ ажил хэрэгтэй. Гэр бүлтэй тавын таван хүүхэдтэй тэднийгээ яаж тэжээх юм бэ?" гэж түүнийг хэлэхэд би залхсан байдалтай нүдээ эргэлдүүлнэ.

Тэгээд түүн рүү нэг харчхаад нүүр лүү нь хүчтэй цохилоо.

"Тэгвэл яагаад миний мөнгийг авсан юм! Ажилдаа хайртай юм бол яах гэж мөнгийг минь авсан юм!" хэмээн хашхирлаа.

Тэр чимээгүй л сууна. Харин цагдаагийн газар очоогүй дээ тэр өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй.

Би муухай харсаар хамгаалагч нарт түүнийг гарга гэж хэллээ.

Яг одоо мэдрэгдэх уур хилэнгээ дарах хэрэгтэй. Машиныхаа түлхүүрийг аван гараад хаана очихоо мэдэхгүй харсан зүг рүүгээ дахина.

Хотын төвд дажгүй нэг кафе байхыг хараал кофе уухаар шийдэв.

Тэгээд тэр кафе руу орон эргэн тойрныг ажиглалаа. Хүйтэн царайлан байсан тул хэн ч миний ойролцоо ойртож ирэхгүй байх аж. Элдэв зүйлд хошуугаа дүрсэн хүмүүст үнэн голоосоо дургүй.

Гэхдээ эндэхийн нэгэн маш хөөрхөн ажилтан бүсгүйг хараад ширүүн төрх минь дороо солигдох нь тэр.

Тэр үнэхээр сэтгэл догдлуулам юм. Энэ мөчид түүнийг хүсч буйгаа мэдлээ. Үнэхээр түүнийг хүсч байна.

Гэвч түүнийг гунигтай байгааг харцнаас нь тодхон харж байв. Ийм үзэсгэлэнтэй сахиусан тэнгэрийг юу ингэтлээ гуниглахад нь хүргэв?

Ингээд жуумалзсаар түүн дээр очин энгэрийн тэмдэг дээрх нэрийг нь уншвал Хэна. Маш хөөрхөн нэр байна.
"Та юу захиалах вэ?" хэмээн түүнийг асуухад зүрх хүчтэй цохилоод эхлэв.

Саяхан л араатан болтлоо аймшигтай ихээр уурлаж байсан тэр бүх уур хилэн үгүй болчихлоо. Өнөөдрийг хүртэл хэн ч тайвшрахад минь нөлөөлж чаддаггүй байсан гэтэл зөвхөн тэр хэдхэн минутад чадлаа!

Тийм ээ тэр бол минийх.

Би "Карамел мока."

Тэр толгой дохин захиалгыг минь авчихаад бэлдэж эхэллээ. Намайг өөр лүү нь ширтээл байгааг анзаарсан бололтой тухгүй байгаа харагдана.

Түүнд нөлөөлж чадаж байгаа нь надад таалагдаж байна.

Кофегоо авчхаад ширээн дээр суун түүнийг үргэлжлүүлэн ажиглана харан сууна.

Гэтэл нэг залуу орж ирлээ. Харин тэр залууг хараад Хэнагийн царай барайгаад ирэв.

Түүнийг өөрийн болгохын тулд юуг ч хамаагүй хийх хэрэгтэй. Энэ залуугийн талаар мөн олж мэдэх хэрэгтэй юм байна. Хэрэв тэр Хэнаг зовоосон бол шанг нь заавал хүртээхээ амлаж байна.





Онцгой хэсэг үргэлжилсээр...

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now