Хэсэг 11

2.2K 203 4
                                    

Юнги цохисоор л, Живон хариу цохих боловч Юнги түүнээс илүү хүчтэй цохиж байлаа.

Харин би яах учраа олохгүй харан сууж зогсоно.

Гэнэт авга эгч Жиннигийн "Тэднийг болиулаач!" гэх дуу сонсогдлоо.

Нэг эрэгтэй үйлчлүүлэгч маань Юнгиг Живоноос салгасан ч Юнги дахин цохихыг оролдоно.

Түүнийг юу ингэж уурлан ширүүн төрхөө гаргахад нь хүргэснийг би үнэхээр мэдэхгүй байна.

Ингээд би Юнгигийн гараас бариад "Гуйя больчих үгүй бол хүмүүс цагдаа дуудах нь."

Гэж хэлэхэд тэр сая нэг болин намайг бэлхүүсээр тэврээд зодолсноос болоод шалбарч хөхөрсөн нүүрээ хүзүүнд минь шигтгэн гүнзгий амьсгаа авна. Арай тайвширч байгаа бололтой.

Авга эгч Жинни "Хэн бэ?" гэж асуулаа. Тэр Юнгигийн талаар асууж байгаа нь гарцаагүй.

"Тэр.....түүнийг Юнги гэдэг. Миний найз залуу." гэж би удаанаар хариулав. Энэ үед Юнги намайг тэвэрсээр байх бөгөөд би түүнийг тайвшруулахаар нуруун дээр нь зөөлөн цохино.

Харин Живон бага зэрэг архиран уурсаж байгаа харагдана.

Кафед байсан үйлчлүүлэгч нар ч гэсэн тавгүйтсэн тул гараад явчхав.

Жинни эгч ууртай харагдах бөгөөд "Мм тэгвэл найз залуу чинь дөнгөж сая миний үйлчлүүлэгчдийг таагүй болгоод явуулчихлаа." гээд санаа алдан духаа илнэ.

"Уучлаарай авга эгч Жинни." Надад үүнээс өөр хэлэх үг олдсонгүй ээ. Гэхдээ саяны явдал үнэхээр миний буруугаас болсон эсэх?

Жинни эгч түрүүнээс хойш намайг тэвэрсээр зогсох Юнги болон над руу хараад байлаа харин би эгчээс санаа зовж бас ичиж байв.

"Одоо зүгээр гэртээ харь аа. Өнөөдөр кафегаа эрт хаахаас биш. Өнөөдөртөө дахиж үйлчлүүлэгч орж ирэхгүй биз." хэмээн авга эгч хэллээ.

Эгчийг үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэдгийг би мэднээ. Удаан ч уурлаж чадахгүй тийм л сайн хүн.

"Баярлалаа бас дахиад.....биднийг уучлаарай..."

Эгч зүгээр л толгой дохиод зөөлөн инээмсэглээд "Магадгүй экс найз залуу чинь хүртэх ёстойгоо л хүртсэн байх." гэснээ хөхрөн инээлээ.

Эгчийг бас Живонд дургүй гэдгийг саяхан мэдсэн л дээ.

Хариуд нь би инээв.

"Юнги....гэртээ харьцгаая. Шархаа цэвэрлэх хэрэгтэй шдээ." гэж яг л жаахан хүүхдэд хэлж буй мэт түүнийг аргадангуй хэллээ.

Юнги сая нэг над руу харсан ч гараа бэлхүүснээс салгасангүй.

"Чи бол минийх. Чамайг тэрэнтэй өнгөрснөө ярих надад таалагдахгүй байна. Би хардаж байна." гэхэд нь би удаанаар толгой дохив.

Ажлын байран дээр минь асуудал тарьсан Юнгид уур хүрсэн ч одоо бол намайг алдахыг хүсээгүй дээ ингэснийг нь бодохоор уурлаад байж чадахгүй юм.

Биднийг кафегаас гарах үед Живон бид хоёр луу уурласан, зэвүүцсэн харцаар харчхаад яваад өгөв.

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now