Хэсэг 8

2.3K 202 5
                                    

Үнэндээ ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй зүгээр л доошоо газар ширтэнэ.

Тэгтэл Юнги эрүүн доороос түлхэн намайг дээшлүүлэн өөр лүүгээ харууллаа.

"Миний нүд энэ дээр байна хайртаа." гээд тэр инээмсэглэв.

"Тийм л дээ.....гэхдээ би чиний найз эмэгтэй биш." хэмээх үг хамгийн түрүүнд амнаас минь гарсан юм. Бас би ингэж хэлж байхдаа багагүй сандарлаа.

Түүний нүд томров.

"Хайртаа би чамайг найз бүсгүйгээ болгомоор байна. Одооноос чи миний найз бүсгүй шүү." гэж Юнги намайг өөдөөс нь эсэргүүцэхийн аргагүй заналхийлсэн маягтай хэлэв.

Би удаанаар "Гэхдээ яагаад? Чи миний хувьд зүгээр л танил нэгэн. Бид маш ховорхон нэгэнтэйгээ ярилцсан. Би чиний талаар юу ч мэдэхгүй."

"Би чамайг найз бүсгүйгээ болгохын хүссэн болохоор л тэр. Шалтгаанаа чамд тайлбарлах шаардлага надад байхгүй. Одооноос эхлээд бие биенээ мэдэхэд болно тийм биз дээ?"

Гэхэд нь би хөмсөг зангидлаа.

"Гэхдээ би чиний эмэгтэй болохыг хүсэхгүй байна гэвэл яах вэ? Өмнө нь би итгэж байсан хүндээ хуурагдаж араар тавиулсан. Дахиж ийм алдаа надад давтагдаасай гэж хүсэхгүй байна."

Юнги "Би чамайг хэзээ ч мэхлэхгүй. Хэзээ ч шүү. Надад боломж олгооч. Чамайг өөрийн эмэгтэйгээ болгох гэж хүчилж буйгаа мэднээ. Гэвч би үнэхээр чамтай хамт байхыг хүсч байна."

Би санаа алдлаа. Магадгүй энэ шинэ харилцааг өөртөө үүсгэх хэрэгтэй байх. Живон миний зүрхийг шархлуулсан харин Юнги үүнийг давтахгүй гэж найдъя.

"За яахав.....би хүлээн зөвшөөрье. Гэвч бид нэгнээ мэдэх ёстой."

Юнги томоос тос инээмсэглэл тодруулна.

"Сайн байна ммм...бид бие биенээ таньж мэдэх эхний алхам бол чи надтай хамт амьдрах, миний гэрт." гэж тэр хэлэх нь тэр.

"Хүлээгээрэй юу гэнээ? Чамтай амьдрахыг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би чамд итгэж чадахгүй!"

Хмм сайн таних ч үгүй хүний найз эмэгтэй болохдоо эсэргүүцэж ч чадахгүй байхад одоо бүр тэр хүний гэр лүү нүүх болж байна уу? Хачин юм болох шив.

"Би хүмүүстээ чиний юмнуудыг ав гээд хэлчихсэн. Явцгаая, кафе чинь ч хэдийн хаах болцон байхад. Санаа зоволтгүй ээ, манайх эндээс нэг их хол биш. Чи урьдынхаараа эндээ ажиллаж болно." хэмээн Юнги энгийн бөгөөд тайвнаар хэлэв.

Надад бол энэ огт энгийн зүйл биш байна.

"Майна гэрийг хаана байдгийг яаж мэдсэн юм бэ? Бас чиний хүмүүс гэнээ? Чи яг хэн юм бэ?" гэж учрыг нь оллвж чадахгүй байгаа олон асуултыг түүнд тавьлаа. Тэгтэл тэр зүгээр л намайг дагуулан гадагшаа гараад кафегаа түгжихийг хүлээн зогсоно.

Ингээд бид олон машин эгнээстэй байх машин зогсоол дээр ирлээ харин би түүний машин аль болохыг дотроо тааж ядна.

"Манайд очсоны дараа наад олон асуултаа асуугаарай. Одоо машинд суу." гээд Юнги түрүүлж машиндаа суув. Харин би өөрийгөө алдаа хийж байгаа мэтээр санана.

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now