Юнги "Гар хүрсэнд уучлаарай гэхдээ миний найз бүсгүйгээс холхон байгаарай."
Гэхэд Мин зүгээр л инээнэ. Тэнэг духлааг би сайн мэднэ. Хүн амьтнаар доог тохуу, тоглоом шоглоом хийх дуртай юм байгаан.
Мин "Тайвшир хөгшөөн. Хэна зүгээр л сайн найз минь. Тэр бүхэлдээ чинийхээ." хэмээн хартай залууг минь шоолон инээсээр хэлэв.
Юнги ширүүн харан зогсоно.
"Нээрээ Нана-" Минийг надтай юм ярих гэж байхад нь Юнги уурлан дуугүй болгочхов.
Тэр ширүүн хэвээр "Битгий тэрнийг элдэв нэрээр дуудаад бай. Зөвхөн би л өөрөөр дуудаж болно."
Гэхэд нь би инээж орхилоо. Ингэж хардахаараа үнэхээр эгдүүтэй гэдэг нь ээ. Гэхдээ илүү их бас жинхэнээсээ хардаад эхлэх юм бол тэр маш маш аймшигтай болдог. Тэр зүйлийг өмнө нь мэдэрсэн учраас.
Мин "Гэхдээ өмнө нь ч гэсэн ингэж дуудлаг байсан шдээ." гээд нүдээ эргэлдүүлэв.
"Юнги тайвшираа зүгээр л Нана гэж дуудаж байгаа шдээ. Битгий санаа зов за юу?" гэхэд Юнги толгой дохиод бэлхүүсээр минь тэвэрнэ.
Мин түрүүн ярих гэж байснаа үргэлжлүүлэн "Заа Нана....би нэг хүнийг олсон гэдгээ чамд хэлмээр байсан юм. Нөгөө таалагддаг хүнээ."
Би баярласан сэтгэлээ ил гарган чанга дуугаар "Өө бурхан минь! Үнэхээр үү?! Ууаа өмнөөс чинь их баяртай байна."
"Тийм ээ хэхэ.....эхэндээ надад таалгадаггүй байсан юм гэхдээ тэр....өөрчлөгдсөн. Илүү сайн хүн байна гэсэн. Тэгээд бид үерхээд 1 сар болж байгаа." гэж Мин инээсээр хэллээ.
Би "Надтай танилцуулах ёстой шүү!"
Мин "Мэдээж тэгнээ."
Би жүүснээсээ нэг сорон бялуунаасаа идсээр "Хэзээ бид хоёр түүнтэй чинь уулзаж болох юм?"
Юнги салфетик аван амыг минь зөөлөн арчиж өгнө.
"Энд чинь крем болчихож. Долоогоод авчихмаар л байна даанч хүмүүс хараад байгаа болохоор зүгээр арчихаас даа." гээд Юнги над руу жогтой инээнэ.
Харин би иччихлээ байна.
Мин биднийг хараад инээснээ "Өнөөдөр танилцуулна. Удахгүй хүрээд ирнэ дуудчихсан."
Би баярлан инээсээр сууна.
Гэвч бидний энэ яриа Юнгид маань уйтгартай байсан бололтой хажуунаас хацар дээр үнсээд эхлэв.
Би "Юнги....аятайхан бай."
Гэхэд тэр "Би ямар ч буруу зүйл хийгээгүй байна шдээ." гэж гомдол мэдүүлэв.
Яг одоо тэр дэндүү эндүүтэй байгаа болохоор хайр хүрээд хацраас нь зөөлөн чимхчихлээ.
"Мин!"
Гэж түүнийг дуудах зүг рүү харвал нэг эмэгтэй бидэн рүү ирж байлаа.
"Аан...энэ миний найз бүсгүй. Эрт хэлээгүйд уучлаарай, гэхдээ зүгээр гэж найдаж байна." Энэ Мин чинь ичээд байна уу даа.
Тэр эмэгтэйг ойртон ирэхэд л хэн болохыг нь мэдээд шоконд орлоо. Гэвч тэр өөрчлөгдсөн бололтой. Намайг дээрэлхдэг байсан хуучны тэр охин биш болж.
"Зүгээрээ харин чамайг Минаг сайн харж хандана гэж найдъя. Түүнийг битгий зовоогоорой. Газар дээрх ганц эгч минь шүү." гэж хэлээд би сайн найз болон эгч
хүүгээ харан жаргалтайгаар инээмсэглэнэ.Мина ч өөдөөс дүүгээ хайрласан харцаар харан инээмсэглэнэ.
Гэтэл Юнги хажуунаас гуяны дотор тал илснээ зөөлөн базлаад "Одоо хурдан харьцгаая. Би чамд эрхэлмээр байна." гэж чихэнд шивнэлээ.
Жинхэнэ сүүлийн хэсэг байлаа. Баярлалаа хайртай шүү. 'Хүчээр гэрлэсэн нь I, II' -г маань бас сонирхоод үзээрэй. Илүү урт хэсгүүдтэй бөгөөд нууцлаг адармаатай, гэмт хэргийн шинжтэй, өшөө хонзон, хайр сэтгэл гээд олон соинрхолтой үйл явлууд өрнөж байгаа шүү. ♥️💙💚💛🧡🙏
YOU ARE READING
(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3
Mystery / ThrillerТэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өө...