I

2.6K 144 2
                                    

Гэр хорооллын гудмуудад нэлээн дуу шуутай байлаа.  Хүдэр эрчүүдийн "наанаа зогс,  муу новшоо!! " гэх дуунууд байн байн сонсогдоно.  Арав гаруй хүний хөлийн пид пад хийх чимээ,  юм хум унан түчигнэх дуу тэнгэрт хадна.

"Найзуудаа одоо больцгооё тэгэх үү? " хөөгдөж байсан бор үстэй залуу гүйнгээрээ орилоход өнөө хэд нь

"Ким Тэхён!!!  Бид хэзээ найзууд байсан юм! " гээд хариу орилов. 

Бор үст энэ хорооллыг сайн мэдэх тул хар хувцастай залуусын толгойг дор нь эргүүлээд,  зугтаж чадсан бололтой тайван гэг чинь алхаж эхлэв.  Тэгээд даруухан нэгэн орон сууц руу ороод гурван давхарт гараад хамгийн энгийн бөгөөд даруухан хэний ч нүдэнд тусахааргүй хаалгыг татан ороод явчихав. 

"Яав ийв?  Юу болов? " урт үстэй бүсгүй ийн асуухад хамт байсан идэр насны эрэгтэй

'Нөгөөдүүл чинь яасан?  Хаалгаа түгжисэн үү? " гээд хаширлаж гарав. 

"Баригдаад буцаагаад өгчихсөөн" Тэхён ийн хэлээд сандал дээр лагхийн суухад өнөөх хоёр нь 'ёстой нээрээ,  бүтэлгүй ш дээ' гэсэн харцаар төөнөнө. 

"Битгий ингэж хараад бай!!!  Хүн болгон гурван саяыг авах учраас" гээд куртикаа тайлаад тавин мянгатаар боосон гурван боодол мөнгө гаргаж ирэв. 

"Нэг боодолдоо жаран ширхэг байгаа" гээд өнөө хоёр луугаа нэг нэгийг шидэхэд бөөн баяр болцгоон мөнгөө аваад л тэврэлдэж гарав.  Нэлээн дуу шуутай баярласаны эцэст яг гарах гэж байтал гуван цагдаа,  хоёр онцгой байдлын хоёр хүнтэй ороод ирэх нь тэр. 

"Ким Тэхён таныг хуурамч уран зураг залилан хийж өндөр үнээр зарсан хэрэгт,  мөн өмнөх хэргүүдээс улбаалан сэжиглэн баримчилж байна" гэж хэлэнгээ үнэмлэхээ үзүүлэх нь тэр.  Үг дуусав уу,  үгүй юу нэг цагдаа нь гарыг нь ард нь гавлаад барьчихав. 

"Юу болоод байгаа юм?  Би огтхон ч тийм юмтай орооцолдоогүй" бор үст орилох шахам хэлэхэд мөрдөгч

"Хэсэг очоод байцаалт аваад л болох нь тэр" гээд угз татан чирээд аваад явчихав. 

"Одоо яах вэ? Чэёонаа? " залуу ийн уулга алдан гонгиноход урт үстэй бүсгүй

"Мэдэхгүй ээ!" гээд хамаг биеэ сэгсчүүлэн сандал дуур унаад өгөх аж. 

---

"Бүх нотлох баримт таарчихлаа.  Ачигдана даа хө" байцаагч ийн хэлээд босоход бор үст гавтай гараараа толгойгоо барьсаар суун үлдэв. 

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now