Залуус төлөвлөгөөнийхөө дагуу нэг эртний гэмээр хийцтэй байшинд ирсэн нь Жиминийх байлаа. Тэхён дурамжхан ч гэсэн ярьсныхаа дагуу байшинд орох нь тэр. Шиндог зуучлагч болж, Чэёон хувалдан авагч болж байлаа. Харин Тэхён дүрмийн дагуу өмгөөлөгчийнхөө үүргийг гүйцэтгэнэ. Яриа эд дундаа орж байхад бор үстийн утас дуугарах нь тэр. Тэхёэ өршөөл эрэн утсаа авав.
"Байна уу? " Тэхёныг амаа даран ийн асуувал цаанаас нь Имбёол
"Хаана байгаа юм! " гээд их л ууртай дуугарав.
"Ажилтай байна, яах гээд байгаа юм! " бор үстийн асуултанд Имбёол
"Луйвар хийгээд үзээрэй! Тэнсэнтэй юм байж" гээд чанга гэгчинь орилчихоод утсаа тасалчихав. Бас түүнд Жимин их л өрөвдөлтэй санагдсаныг нуух юун. Эцгээс нь үлдсэн ганц хөрөнгө болох алмаазыг нь эд ингээд луйвардаад авах гэж л байдаг. Хэрвээ Жимин үүнийг өндөр үнэ хүргэж эс чадаваас асар их өрөнд унах байлаа. Тэхён гэнэт ам нээн
"Үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж болох уу? " хэмээн хариу үг дуугүй Жиминийг аван гарлаа. Тэгээд
"Чи харахгүй байна уу? Тэд луйварчид, тийм болохоор алмаазаа тэдэнд зарж болохгүы, би ч мөн адил луйварчин. Тийм болохоор яг одоо биднийг хөөж гарга. Тэгж байж чи тэр их өрнөөсөө сална! Ойлгосоо? " гэх нь тэр.
Хар үст хэсэг балмагдсан ч Тэхён итгэн дотогш орлоо. Дотор үлдсэн хоёр Тэхён руу муухайгаас муухай харах ч бор үст үүнийг үл тоомсорлох аж. Жимин харин
"Би та бүхэнд алмаазаа зарахаас татгалзаж байна. Илүү өндөр үнэ хэлсэн хүн байгаа учраас та нар одоо ингээд явдаа" гэх нь тэр. Манай гурав хар үстийнхээс гараад л хэрэлдэж гарав. Тэхён ч бардам зангаа толгой дээрээ тавин
"Тийм, би нураасан. Та нар ичихгүй байна уу? Өрөвдөлтэй нэгнийг хуурахаасаа. Танайхаас явчих болохоор бүү санаа зов. Муусайн луйварчид" хэмээн халаасандаа гараа хийн яваад өгөв. Тэгээд хамгийн сүүлд хэзээ унасан юм гэмээр хөгшин машин дээр ирэн дотор нь ороод нүдээ анилаа. Дөрвөн цагийн үед түүн рүү Имбёол залгаж хаана байгааг нь, яагаад найзынх нь түүнийг оруулахгүй байгааг асуув. Бор үст зүгээр л байгаа газраа хэлээд тэр айл руу битгий ор хэмээн зандрах нь тэр.
Зургаан цаг болоход урт үст машины буруу талын хаалгаар орж ирэн суугаад
"Одоо тэгээд машинд хонох юм болж байна уу? " гэхэд Тэхён
"Яалаа гэж, майхан байгаа" гээд инээв.
"Өнөөдөр бороотой гэсэн шдээ. Яаж майханд хонох юм? " Имбёооыг муухай харсаар үгэлж эхлэхэд бор үст
"Санаа зоволтгүй, ус нэвтэрдэггүй майхан" гээд нүдээ ирэмлээ.
Аав охин хоёр шатаар дээш өгссөөн нэгэн толгод дээр гарч ирэв. Сэлүүхэн талбайтай энэ газар хүмүүс бараг ирдэггүй ажээ. Майхангаа шидэж босгочихоод, зөөврийн плитка, савтай тавиад гоймон чанаж эхлэв.
"Одоо салгаачээ! " охин чанга дуугаараа ийн хэлэхэд Тэхён нүдээ бүлтийлгэн
"Юу яриад байгаа юм? "Гэв.
"Нялцайлаа шд!! "Имбёол хамраа үрчийлгэн муухай харахад бор үст хэлээ гаргаад
"Нялцанхай байвал гоё" гээд гоймонгоо таглав. Ингээд хэсэг маргалдсаны эцэст гоймонгоо асгаж орхилоо.
"ААА~ сүүлийн гоймон байсаншдээ, одоо надад мөнгө байхгүй" гэж бор үстийг орилохтой зэрэгцэн бороо асгарч эхлэх нь тэр. Майхан руугаа гүйж орсон ч майхан дотор нь ялгаагүй л бороо орох аж.
"Ус нэвтэрдэггүй гэсэн яасан бэ? " Имбёол уцаарлан явган суухад Тэхён
"Уг нь ч нэвтэрдэггүй л дээ, бороо л хэтэрхий ширүүн байна"гэв.
Ингээд юун майханд хоног манатай болж машин руугаа явлаа. Машинд суусан дариуд л охин сандлаа хэвтүүлээд нам унтлаа. Цэвэрхэн цагаан царай, урт үс, загасан уруул гээд Тэхён бяцхан охиныг хэсэг ажиглаж сууснаа хаашаа ч юм хар хурдаараа гүйж эхлэв.
Тэгээд нэг байшингийн нөмөрт хэсэг зогссоны эцэст цаахан харагдах шөнийн клубээс нэгэн хээнцэр ганган залуу халамцуу гарах нь үзэгдлээ.
"Яг л хэвээрээ байх шив дээ? " Тэхён амандаа ийн шивнээд машин руугаа буцлаа.
|войтоо дарна уу? 45
YOU ARE READING
•Our Baby•||Taegi\Completed\
Short StorySuddenly, our ten-year-old baby came out. Our little baby ... Omegavers No smut BxB