II

1.1K 130 4
                                    

"Уучлаарай энд Ким Тэхён амьдардаг уу?" хаалга тогших дуунаар Чэёоныг очтол бэлхүүсээр татахаар жаахан охин дээш харсаар ийн асуулаа.

"Байх нь ч байдаг л даа.  Чи хэн бэ? " Чэёон улаан үсээ хойш нь боохдоо ийн асуутал бүлтгэр нүдтэй бяцхан охин

"Би хүүхэд нь байна" гэлээ. 

"Шиндогаа!  Хөөе Шиндог" улаан үстийн орилооноор залуу цаад өрөөнөөс гүйхээрээ ирээд гацаж орхив.  Тэгснээ

"Хүүхэд оруулаачээ" гэх нь тэр.  Тэд охиныг дотогш оруулан гал тогоонд байрлах дугуй шигээнд суулгаад,  өөрсдөө өөдөөс нь харж суув. 

"Чи хэн бэ? " Шиндог нүдээ томруулан ийн асуухад өнөөх охин

"Мин Имбёол гэдэг" гээд нүдээ улам бүлтйилгэх шиг болов. 

"Овог чинь өөр байна?  Яагаад чиний аав гэж? "  Чэёон ийн асуухад Инбёол хошуугаа цорвойлгоод

"Омега аавын овог юм болов уу? " хэмээн буйлаа гарган инээлээ. 

"Хөөх царайлаг юмаа? " улаан үст атаархах мэт ийн хэлээд

"Гэснээс чи өмнө нь хэнтэй амьдарч байсан юм? " гэв. 

"Авга эгчтэйгээ" гээд гараа ширээн дээр тавилаа. 

"Тэгээд авга эгч чинь хайччихсан юм? " Шиндог дундуур нь орон асуухад Инбёол

"Мэдэхгүй ээ,  намайг энэ хаягаар очоорой,  гээд энийг бичиж өгсөн" хэмээн халааснаасаа цаас гаргаж ирлээ. 

---

"Чамайг гаргах боломж байна аа" шилний наана цаанаас ярилцах залуус. 

"Ямар? " Тэхёныг ийн асуухад Шиндог

"Өчигдөр орой чиний хүүхэд гээд нэг охин манайд ирсэн" гэв.

"Юу?  Миний хүүхдээ?  Одоо би тэгээд хүүхэд хийгээд явж байх юм уу?  Хэдий альфа ч гэсэн хийсэн эсээ санахгүй байна гэж байхгүй шүү! "  бор үст хямсгар царайлан нүдээ анихад хар үст

"Үгүй чи гүйцэд сонсолдоо! Шүүх хурал дээр Имбёолыг авчраад тэгээд шүүхчдийг уяраачихвал гаргачих ч юм бил үү? Тэгээд дараа тэр охиныг яахаа өөрөө мэднэ биз" хэмээн учирлав.

"Засс мэдэхгүй ээ!  Уулзалтын хугацаа дуусчихлаа" Тэхён ийн хэлээд бостол Шиндог

"Би тэгвэл өмгөөлөгчтэй чинь уулзчихъя" гээд үг хэлэхийн завдалгүй яваад өглөө. 

---Шүүх хурал

"Эрхэм шүүгчээ,  эсэргүүцэж байна.  Ким Тэхён хэдий олон гэмт хэрэг үйлдсэн ч энэ нь түүний охиныг өнчрүүлэх шалтгаан биш.  Өнөөгийн солонгосын нийгэмд ажилгүйтэл маш их байгаагаас улбаалан хэдэн хүмүүсд итгэн мөнгө олох арга сүвигчилсэн нь тийм ч том асуудал биш.  Тэглээ ч энэ удаагийн нотлох баримтууд хэтэрхий гэмээр сул байсан. Ким Тэхёныг буруутгах ямар ч үндэс байхгүй! " гэж өмгөөлөгч орилох шахам хэллээ. Тэгээд үргэлжлүүлэн

"Ким Тэхёны охин өөрөө энд ирэхийг хүссэн учир танхимд оруулахыг зөвшөөрнө үү? " хэмээн шүүгчийн өөдөөс харав. Буурал үс,  нүдний шилтэй,  биед тээртээ гэмээр дүрэмт өмссөн шүүгч микрофон руугаа ойртон

"Оруул" гэх нь тэр. 

Шүүх танхимын хаалга чийртэй гэг чинь гяхтнан дуугарсаар аажуухан онгойход зузаан куртика өмсөж,  дааж ядмаар том цүнх үүрсэн бяцхан охин алхсаар орж ирлээ.  Хүн бүр түүн дээр анхаарлаа хандуулж,  Тэхён хүртэл суудлаасаа өндийн гайхан харна.  Имбёол шүүгчид тулж ирээд

"Намайг аавтай минь амьдруулж өгөөч" гэх нь тэр. Тэгснээ бүлтгэр алаг нүдэндээ нулимс цийлгэнүүлэн

"Надад омега аав байхгүй,  намайг асран хамгаалах ааваас минь өөр хэн ч байхгүй,  би асрамжийн газар очмооргүй байна,  гуйя шүүгчээ намайг аавтай минь амьдруулж өгөөч" гээд хоёр гараа хавсран уйлах нь хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөнө.

|description уншсан байх гэж найдья. Омегавэрс гэж хэлсэн шүүүүү.

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now