III

909 132 8
                                    

~Шүүхийн гадаа~

"Чамайг хэн гэдэг юм? " бор үст доош харсаар ийн асуувал хариуд нь

"Мин Имбёол" гэр хүүхдийн бяцхан хоолой гарлаа.

"Хүнсний ногоо гэсэн утгатай юм уу? " Тэхёныг ийн гараа эргэлдүүлэн асуухад охин хөмсгөө зангидаад

"Үгүй!  Хөгжим гэхэд ордог Им ханз,  сар гэхэд ордог Бёол ханз мэдэв үү! Сарны хөгжим гэсэн утгатай" гээд муухай харав. 

"Аав чинь хэн юм? " түүний байцаагч уу,  гэлтэй асуултанд охин нүдээ нухлан хариулна.

"Мэдэхгүй"

"Чи яг миний охин мөн юм уу? " бор үст хаоаасандаа гараа хийн хэнэг ч үгүй ийн асуухад Имбёол хэлэх үггүй дээ юу,  эсвэл гомдсондоо юу үг дуугарсангүй. 

"Ахх мэдэхгүй ээ мэдэхгүй би явлаа! " Тэхён бухимдангуй хэлчихээд том том алхалахад Имбёол дагаж эхлэв.  Нэлээн удаан явсны дараа Тэхён эргэж хараад

"Яах гээд хүн дагаад байгаа юм бэ!? " хэмээн хуруугаа чичлэн орилов.  Хариуд нь Ибмёол

"Очих газаргүй байж хаачих гэж байгаан?  Мөнгө ч үгүй юм байж! "  гээд муухай харах нь тэр. 

"Чамд тэгээд очих газар байгаа юм уу? " Тэхён хөмсгөө зангидан ийн асуувал Имбёолын нүд нь сэргэн аавыгаа дагуулан хаашаа ч юм гүйж эхлэлээ.  Нээх удсан ч үгүй нэгэн дээврийн өрөөнд ирэв. Урт үст хоёр давтан байрных кодыг хийх ч энэ тийм бүтэлтэй болсонгүй.  Дахин хийх гэтэл

"Чи ердөө дөрөвхөн тоо мартчихсан юм уу?  Эсвэл" гэх Тэхёны хоолой сонсогдлоо. 

"Эсвэл юу гэж?  Намайг тэгээд буруу газраа ирсэн гэх гээд байна уу? " гээд кодоо хийхээ болин нүдээ бүлтийлгэн муухай харав. 

"Үгүй л дээ,  өлсөж байна уу? " бор үстийг ярианы сэдэв өөрчлөн ийн асуухад Имбёол

"Мэдээж ш дээ.  Цаг хэд болж байгаа билээ дээ" гээд гэдсээ дарав.

Тэд хүссэн зүйлээ идэж болдог сүлжээ ресторанд орж ирээд тус тусын тавгаа дүүргэн ширээнд суулаа. 

"Үнэхээр энийг идэж болох юм уу? " урт үстийг ам нээхэд Тэхён 'яая даа' гэсэн царай гаргаад

"Мэдээж шдээ" гэв.  Охин ч инээмсэглэн хоолоо идэж эхлэв.  Таваг бараг хоосрох дөхөхөд Тэхён

"Намайг гурав тоолсны дараа чи гэдэс,  гэдэс гээд эвхрээд унана шүү за юу" гэхэд охин

"Юу гаа яриад байгаа юм?  Тэгж яах юм? " гэв. 

"Хоолныхоо мөнгийг яах гээв? " Тэхён хамаг арьсаа үрчийлгэн шивнэхэд Имбёол

"Төлж чадахгүй байсан юм бол яах гэж идсэн юм? " гээд элгээ тэврээд суучихав. 

"Зззза,  дохио өгөхөөр хэлснээр хийнэ шүү!  Нэг... Хоёр... Гурав одоо" бор үстийн дохиогоор охин босоод явчихав. 

"Хөшшшш,  чи хаачих нь вэ? "

Тэхёны дуудахыг ч үл тоон явсаар нэг ширээн дээр очин юу ч юм хийж байлаа. 

"Сайн байна уу?  Мэргэлүүлэх үү? " Имбёол инээмсэглэсээр залуу хосуудаас асуухад арай том биетэй нь муухай царайлав.  Харин арай намхан залуу нь

"Тэгье" хэмээн муухан инээмсэглэлээ. 

Тэхён урт үстийн юу хийж байгааг харан санаа алдах ч түүнд мэргэлүүлж байгаа залуу их л танил харагдлаа.  Гэсэн ч тэр санасангүй.  Удалгүй охин зуун мянган воны чек барьсаар

"Май мэдэв үү!  Одоо тооцоогоо хийгээд явцгаая" гэв. 

Гадаа гараад Тэхён

"Чи тэр залууд юу гэж хэлсэн болоод уйлаад байсан юм? " гэв. 

"Мэдэж яах гээд байгаа юм? " Имбёол ийн хэлээд сүлжээстэй урт үсээ арай гэж куртикан дотроосоо гаргав. 

"Зүгээр хэлчих л дээ," Тэхёныг ямар ч гуйх өнгө аясгүй,  зандарсан маягийн үгсэд охин толгой сэгсрээд

"Хэлж болдоггүй юм аа! " хэмээн түрүүлэн алхлаа. 

"Чи бас дахиад хаачих нь вэ? " Бор үстийн галзуу хүн шиг чарлахад Имбёол эргэж хараад

"Хоёр найзынд чинь очиж хоног төөрүүлье" гээд яваад өгөв.  Тэхёнд ч дагаж явахаас өөр зам байсангүй. 

|манай Тэхён нэг л дасаж өгөхгүй байгаа бололтой😂

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now