XV

620 95 0
                                    

Өнөөдөр зул сарын өдөр.  Гэвч байшинд байх хүмүүсийн уур амьсгал цаанаа л таагүй байх нь тэдэнд хэцүү байгааг илтгэнэ. Зочны өрөөний хажуугийн цагаан хаалгатай өрөөнд юм унах чимээ байн байн гарах ч хэн ч орж зүрхлэхгүй байх аж. 

Шөнө дунд болсныг мэдэгдэх мэт хөхөөтэй цагны бяцхан хөхөө хаалгаа нээн гурвантаа дуугараад буцан далд орлоо.  Саарал үст гүнзгий амьсгаа аван уйлсаар байгаад унтсан Тэхёны толгойг буйдан налуулан боссоноо Имбёолын байгаа өрөө рүү оров.  Урт үст ч мөн уйлсандаа болоод хэдийн унтжээ. Хацар даган урссан нулимс нь хатан халтардаж,  тэргэнцэрнээсээ унаснаас болоод өвдөг нь бага зэрэг хөхөрчээ.  Хүйтэн шал дэрлэн үнэгчлэх охин зүүдэндээ ч санаа алдах нь түүнд одоо үнэхээр хэцүү байхыг тод томруунаар харуулах биз. 

Саарал үст амаа даран чимээгүйхэн мэгшээд,  нулимсаа ханцуйгаараа шувтран бяцхан охиноо өргөн орон дээр хэвтүүлээд цээжин дээр нь гараа тавив.  Буйдан дээр унтах залуу,  орон дээр үнэгчлэх бяцхан охин хоёр дэндүү,  дэндүү гэмээр адилхан ажээ.  Бүлтгэр алаг нүд,  өндөр шулуун хамар,  ягааран харагдах уруул,  булбарай арьс... Тэдэнд төсгүй зүйл гэж алга.

Юнгийг бодолдоо инээмсэглэн сууж байтал Жимин орж ирээд унтахыг санал болгов.  Хар үстийнх нилээдгүй том ч Тэхён Юнги хоёр нэг өрөөнд оржээ. 

Хөх үст Тэхёныг өрөөнд нь өргөж оруулаад Жиминд явахаа дуулгатал

"Өнөөдөр надтай хамт хонооч" гэх хар үстийн гунигтай хоолой чихэнд нь цуурайтлаа. Хэзээ ч ингэж байгаагүй Жиминий үйлдэлд Намжүүн сэтгэлдээ догдлол тээн толгой дохих нь тэр. 

Юнги өрөө рүүгээ орон Тэхёний цээжинд толгойгоо наан хэвтээд нүдээ анилаа.

---

Алх,  сүх,  цахилгаан хөрөөний дуу хангинахад залуус нойрноосоо сэрэн зочны өрөө рүү орцгоов.  Бор үст өрөө болгоны босгыг хуулан авч,  үүдэнд байдыг шатыг уруу болгон янзалжээ. Бүх зүйл зөвхөн Имбёолд зориулагдан шинэчлэгдэв.  Гал тогооны аяганы тавиур доошлон газар байрлаж,  нойлын өрөөн дэхь шүдний сойз,  оо,  сам хийдэг төмөр сараалж метр гаруй доор байрладаг болов. 

"Баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна" нулимсаа дэвчиж ядан бяцхан охин гуниг тээсэн харцаар инээх гэж хичээн ийн хэлээд тэрнэнцрийн дугуйг гараараа хөдөлгөн өрөө рүүгээ орлоо. 

Тэхён Имбёолыг даган өрөө рүү нь ороод

"Юу хийвэл чи минь дахиад инээх вэ? " хэмээн газар суун асуухдаа хөнгөхөн инээмсэглэл нүүрэндээ наах аж. 

"Ааваа... Би өвлийн амралт дуусахаар хичээлдээ явмаар байна" өвөр дээр нь байх үслэг бүтээлгийг оролдсоор ийн хэлэхдээ бяцхан охин бусдад ямар их гай удаж байгаа болоо гэсэн ахархан бодол сэтгэлдээ тээв.

"Бололгүй яадаг юм.  Болно.  Аав нь өдөр бүр хүргэж өгч,  авах болохоор битгий санха зов ойлгосон уу? " бор үст охинийхоо зулайг үнэрлээд өрөөнөөс гараад л нулимс дуслууллаа.

Гэвч хэн бүгдээс илүү шаналж байсан нь хар үст байх нь тэр.  Жиминийг өөрт хамааралгүй хүний төлөө ингэж их уйлж,  шаналж байгааг харсан гурван залуу гайхах,  айх хоёр нь зэрэгцэнэ. Гэхдээ тэр яг яагаад өөрт нь огтхон ч хамааралгүй бяцхан охиноос болоод шаналаад байгаам?  Эсвэл тийм өвөрчихөн хэрэг үү?

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now