Саарал үстийг зурвасаар ирсэн хаягийн дагуу очвол Имбёол мөн түүний үл ялиг таних залуу сууж байлаа. Тийм ч их хүн ирээд байдаггүй зоогийн газар өнөөдөр ч ялгаагүй цөөхөн хүнтэй байх ажээ.
Юнги элгээ тэврэн сандал дээр суухад түүний өөдөөс харж суусан бор үст
"Имбёол аа, энэ аав чинь" гэх нь тэр. Хариуд нь охин саарал үст рүү хараад
"Таныг хэн гэдэг юм" гээд хөмсгөө зангидан муухай харсаар хэллээ.
"Мин Юнги" саарал үст үсээ хойш илээд ийн хариулаад буцан элгээ тэврэхэд Имбёол
"Мин гэнэ шүү" хэмээн амандаа үглэв.
Мэдээж шүү дээ. Ухаан ч ороогүй байхад чинь золбин гөлөг шиг хаяад явсан хүн гэнэт л гараад ирэхэд хэн дуртай байх юм. Тэр тусмаа дөнгөж аравхан настай бяцхан охинд энэ нь хүнд цочрол болж байсан юм.
"Чи аавтайгаа амьдармаар байна уу? " бор үст Имбёол руу харан ийн асуутал охин сандалнаасаа босон
"Үгүй, амьдармааргүй байна. Би таньтай амьдрахын тулд хар хүйтэнд алхаж явсаар арай гэж олсон байхад та одоо намайг буцаах гээд байгаа юм уу? Бэлдмэл хүртэл авч өгчихөөд яагаад одоо орхих гээд байгаа юм. Би ямар та нарын тоглоом уу? Хэний дураар, хэний дураар намайг энэ шоучинтай явуулах гээд байгаа юм??? " хэмээн орилчихоод нүдэнд хурсан нулимсаа куртикныхаа ханцуйгаар арчин гарч одлоо. Ард нь үлдсэн залуус харин бие бие рүүгээ асуулт эрсэн харцаар ширтэн суух аж.
Урт үст халаасандаа гараа хийн зам даган алхаж байтал хажууд нэгэн машин ирж дуут дохио өгөх нь тэр. Түүний хэдийн танил болсон өндөр ах байх нь тэр. Охин ч инээмсэглэн машинд суугаад
"Та Жимин ахынх руу явж байгаа юм уу? " гэлээ.
"Явж байсан ч чамайг хараад явмааргүй болчихлоо" хөх ягаан үстэй залуу инээмсэглэхэд Имбёол
"Яагаад" хэмээн асуув.
"Чи их сэтгэлээр унасан харагдаж байна. Ямар нэг зүйл дохиолдоо юу? Ах нь сайн сонсогч байж чадна шүү" Намжүүн машинаа хөдөлгөн хоёр талын толь руугаа ээлжлэн харан явах аж. Урт үст гүн санаа алдаад
"Ямар нэг ч биш бүр маш олон зүйл тохиолдож байна. Би саяхан авга эгчийнхээ өмгөөлөгчөөс түүнийг нас барсанг сонссон юм. Дээрээс нь надад түүний хөрөнгөний талаар хэлсэн. Гэтэл яг маргааш нь намайг төрүүлсэн гэх хүн гараад ирсэн. Надад муу хүн шиг сэнагдсанг нуугаад юун. Тэхён аав хүртэл намайг тэр хүнтэй явах уу? Гэж асуусан. Би хоёр аавтайгаа хоёулантай нь амьдармаар байгаа ч... Тэгмээр байгаа ч бүтэхгүй болов уу? Гэхээс айж байна. " охиныг цонх налан сууснаа
"Таньд ч бас ямар нэг юм тохиолджээ. Тийм сайн харагдахгүй байх чинь" гээд нэг хөмсгөө дээш өргөв.
"Чи мэднэ дээ. Жимин ах бид хоёр чинь байнга хэрэлдэж байдгийг... Ах нь түүнд хайртай ч тэр надад тийм биш байх вий гэхээс айж байна. Би түүнд найман настай байхдаа дуралчихсан юм. Жимин ахынх нь аав манай ааваас их мөнгө зээлж тэгээд дараагаар нь нас барчихсан. Ах нь гэж нэг уйваагүй амьтан байдаг юм. Жиминаас дандаа мөнгө авч мөрийтэй тоглодог юм. Би бол түүнээс ч дор. Түүнд сэтгэлээ илчлэхдээ буруу аргаар илэрхийлээд түүнийгээ гомдоочихсон юм" хөх үст санаа алдаж, хаяа уруулаа хазлан яриагаа дуусгатал Имбёол
"Яаж илчилсэн юм? Хэмээн толгойгоо гэлжийлэглээ.
"Аавын чинь өрийг байхгүйд тооцъё. Хариуд надтай гэрлэ гээд хэлчихсэн юм" Намжүүн дахиад уруудаа хазахад Имбёол духаа алгадсанаа
"Тэгвэл хоёулаа бие биедээ туслах уу? " гээд нүдээ ирмэв.
"Яаж?
"Та надад, би таньд тэгээд л боллоо" урт үст алгаа ташихад Намжүүн толгой дохино.
"Тэгвэл шууд их дэлгүүр" охин ийн хэлээд суудал дээрээ дэвхцэх аж.
|одоо л эхэлж байна. За худлаа худлаа ㅋㅋㅋ
YOU ARE READING
•Our Baby•||Taegi\Completed\
Short StorySuddenly, our ten-year-old baby came out. Our little baby ... Omegavers No smut BxB