IV

857 127 5
                                    

Үүрийн таван цаг болж байхад Имбёол нойрноосоо сэрээд дэрээ аван зочны өрөө рүү явав.  Буйдан дээр Тэхён тухгүйхэн унтаж байх бөгөөд анх удаа нүд тогтоон эцгийгээ харж буй бяцхан охинд энэ нь маш тухтай,  тайван санагдаж байлаа. Инээмсэглэн удаанаар ширтэхэд гэнэт Тэхён хөдлөн буруу тийшээ хараад унтчихав. 

"Ширтээд байхаар хэцүү байна! " бор үст ийн хэлчихээд нүдээ анихад урт үст

"Би хичээлдээ явмаар байна,  үс самнаад өг! " гэлээ.  Хэсэг чимээгүй байдал эзгэнэсний дараа Тэхён

"Сам аваад ир" гээд хэвтээд байв. 

"Энэ байна! " Имбёол самаа сунгахад бор үст эргэж харан өндийгөөд аймшигтай урт үсийг хараад уулга алдах нь тэр. 

"Өчигдөр ийм урт байгаагүй биздээ? " зргсож байхад нь газар шүргэх уртаас урт үсийг хараад хэн л ингэхгүй байв гэждээ. 

"Сүлжээд нугалчихсан байсан болохоор мэдэгдэхгүй байгаа юм. " гээд өндөр сандал дээр суун үсээ самнуулахад бэлдлээ. 

Бор үст эхэндээ хичээнгүйлэн ширэлдээг нь гаргах гэж хичээсэн ч сүүлдээ гар нь чилэн самаа шидэв. 

"Яагаад ийм урт үстэй юм бэ?  Тайруулж болоогүй юм уу?  Айн???? " түүнийг ийн орилоход Чэёон нойрноосоо сэрэн юу болсныг асуулаа.  Тэгээд учир байдлыг ойлгон

"Би самнах уу? " хэмээн уриалгахан загинав.

"Үгүй ээ!  Би ааваараа үсээ самнуулахыг хичнээн хүслээ дээ" гээд муухай харц шидлэхэд улаан үст ширэв татан яваад өгөв.  Тэхён өөрийнхөө үсийг хуйхаар нь салах шахам нэг зулгаачихаад үстйг нь шүлжихээр ханцуй шамлалаа.  Хагас цаг орчим өнгөрсөний эцэст арай гэж сүлжигдэж дууссан үсийг ягаан туузаар ороогоод үс бэлэн болох нь тэр. 

Имбёол яг л хүссэн тоглоомоо авсан мэт жаргалтай инээмсэглэн үсээ барьж үзэх аж.  Тэгээд цүнхээ шүүрэн аваад зузаан куртик,  гуталтай углан хорогдож буй байрнаас гарлаа. 

Автобусны буудал хүртэл нэлээд зай,  мөн зам гарах учир тэрээр халаасандаа гараа шургуулаад тайван алхаж эхлэлээ.  Гарцан дээр ирээд гэрлэн дохиог сайтар ажиглаж байтал хажууд нь өөрөөс нь хамаагүй өндөр эр зогсож ирэн зогслоо. 

Имбёол харцаа дээш чиглүүлвэл өчигдөр мэрэглүүлсэн ямар ч үнэргүй гэмээр ах өөдөөс нь инээгээд зогсож байлаа. 

"Чамайг завтай байвал аяга халуун цай уух уу? " Өнөөх залууг ингэж асуухад Имбёол зүгээр л толгой дохилоо. 

~Кафед~

"Танихгүй ахаа таныг хэн гэдэг вэ? " урт үст нүдээ бүлтийлгэн урдах халуун сүүгээ ойчлон асуухад халуун американо үлээж суусан залуу аягатай кофегоо ширээн тавиад

"Хэрвээ би чамд нэрээ хэлвэл чи намайг танихгүй ахаа гэж дуудахгүй биз дээ? " гээд дулаахан инээмсэглэв.  Хариуд нь охин зүгээр л толгой дохилоо. 

"Намайг Жимин гэдэг.  Пак Жимин" хар үст ийн хэлэхэд Имбёол нүдээ бүлтийлгэн инээмсэглээд

"Намайг Мин Имбёол гэдэг.  Сарны хөгжим гэсэн утгатай" гээд сүүгээ үргэлжлүүлэн сорлоо. 

Цаг найм болоход хорин минут дутуу байхад Жимин охинд тазси барьж өгөөд өөрөө араас далласаар үлдэв.

---

Шиндог: энэ бол сайхан санаа,  маш сайхан.  Тэр залуу өөрийгөө ямар үнэ цэнэтэй зүйл хадгалж яваагаа ч сайн мэдэхгшй байгаа.  Бид хямд үнэ хэлэн худалдаж аваад асар өндөр үнэ хүргэн зарах боломжтой. 

Чэёон: би өмгөөлөгч болъё!  Улаан үстийг гараа өргөн уриалахад

Шиндог: үгүй ээ!  Тэхён өмгөөлөгч болно. Тиймэрхүү омегачууд Тэхён шиг хурц салхины үнэртэй альфад маш дуртай байдан юм.  Гээл Тэхён руу заалаа. 

Тэхён: ёооё тэгээд чээжлэх үг энээ тэрээ байгаа юм уу?  Би өөрийн үгээрээ яривал энэ луйврыг чинь дэлгээд тавьчихна шүү!  Гээл элгээ тэвэрлээ. 

Залуус төлөвлөгөөгөө боловсруулж дуусаад найзуудыгаа дуудаэ хөзөрдөж байтал Имбёол орж ирлээ.  Нэг залуу нь Имбёолыг хараад

"Алив бяцхан охин минь,  үүгээр мөхөөлдөс авч идээрэй! " гээд арван мянгатын дэвсгэр атгуулав. Имбёол муухаы царайлан мөнгийг аваад Чэёоны өрөө рүү орсон ч буцан гарж ирээд

"Хамт тогловол дургүйцэхгүй биз" гээд арван мянган воноо харууллаа.

Хэсэг хугацааны дараа~

Урдаа овоолон тавьсан мянга,  арван мянгатын дэвсгэрийг жаргалтай нь аргагүй тоолох Имбёолыг харсан залуус уурсан гараад явчихав. Охин нэг ч тоглолтонд хожигдолгүй ойролцоогоор гурван зуун мянган вонтой болжээ. 

|та нар шипээ бодож л байгаарай.  😂

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now