Урт үст их дэлгүүрийн урт замаар эргэн тойрноо харан явна. Тэрээр ухаан орсон цагаасаа хойш цуглуулсан мөнгөөрөө Жимин, Тэхён хоёрт бэлэг авч өгөхөөр явж байгаа нь энэ. Хүрэм зардаг тасагт ирвэл аль дээр ангид нь орж ирэн юм асуух гэж байснаа гарч явдаг хурц сарнайн үнэртэй ах үйлчилгээний ажилтан хийн зогсож байлаа. Имбёол хэсэг харж зогсож байснаа цааш яван авах зүйлээ авчихаад яваад өгөх нь тэр.
Жиминий гэрийн бараг хараад гүйх гэж байснаа огцом эргэж харан
"Яагаад намайг байнга дагаад байгаа юм???? " гэх нь тэр. Тэр чигтэй хар хувцастай эр эргэн тойрноо хараад хэн ч байхгүй байсанд өөрийгөө баригдсанаа ойлгон
"Чи омега аавыгаа олохыг хүсэж л байгаа биздээ" гэв. Охин хачин харж байгаад
"Юу гэсэн үг юм? " гэлээ.
"Маш ойрхон байгаа шүү. Магадгүй чиний хамгийн сүүлд харсан хүн байж ч болох юм" хэмээгээд яваад өгөв. Имбёол хэсэг гайхаж байснаа их дэлгүүр рүү буцан гүйх нь тэр. Арай гэж өнөө лангуунгаа хайж олвол саарал үст хүмүүст хувцас танилцуулж байгаа харагдана.
Урт үстийг өөрийг нь ширтэж байгааг анзаарсан залуу охины зүг харвал нүдэнд нь нулимс хуралдаж, амьсгаатсан дүр зураг үзлээ. Тэд хэсэг ширтэлцсэний эцэст хүйн холбоо гэгч зүйлийг мэдэрсэн бололтой Юнгийг өөдөөс нь алхаж эхлэхэд Имбёол хамаг хурдаараа гүйчихэв. Саарал үстийг охины араас явахад ардаас нь нэгэн эмэгтэй орилон сүүл рүүгээ залхсан бололтой цааш явлаа. Юнги яаж ч гүйсэн гутал нь гулгаад ер бүтсэнгүй. Тэгээд л охиныг алдчих нь тэр.
Арван сар тээсэн болохоор, бүлтгэр алаг нүдийг нь сартай зүйрлүүлэн нэрийг нь өгсөн болохоор тэр охиноо таньж байлаа.
Имбёол гэртээ орж ирээд шууд нойл рүү гүйв. Тэгээд нүүр гараа угаан гарч ирэхэд Жимин хоол хийж байлаа.
"Ахаа, та энийг аваач" имбёол ийн хэлээд жижигхэн тортой зүйл сунгалаа. Лаванда цэцгийн хээтэй, торгомсог алчуур бэлгэнд авсан Жимин ямар их баярлаж байгаагаа илтгэн охины хацар дээр үнсэв.
Жимин, Тэхён, Имбёол гурав оройн хоолоо дуусч байтал Тэхён босоод үүд рүү алхлаа. Урт үст хаачих гэж байгааг нь ууртай гэг чинь асуутал Тэхён
"Найзуудтайгаа уулзана" гэх хоёрхон үгийг хэлэн гарч одлоо. Үнэндээ тэр найзуудтайгаа бус шөнийн ээлжний ажилдаа явах гэж байгаа нь энэ.
---
Өглөө болоход бор үст ажлаа дуусгаад цалингаа аван явлаа. Тэгээд эмийн сан орж ирэн эмчийн бичиж өгсөн жорыг эм зүйч рүү сарвайлаа. Цагаан халаадтай бүсгүй цааш эргэн хараад буцан ирэхдээ хайрцагтай эм авчирч өглөө.
"Зуун ширхэгтэй сар уух эм, нэг сая хоёр зуун тавин мянган вон" бүсгүйн үгэнд балмагдсан Тэхён итгэлгүйхэн шиг зээлийн картаа сунгав.
Эмээ амсан Тэхён арав арван ширхэгээр нь өөр савнуудад хийн гэр лүүгээ харилаа. Орж ирсэн дариудаа Имбёолд витамин хэмээн эмээ өгөөд буйдан дээр тарж унах нь тэр. Түүний өнөөдрийн ажил бүтсэнд баяртай байгаа бололтой инээмсэглэх аж.
---
"Би яавал эгчийнхээ хөрөнгийг ашиглаж болох юм" саарал үст буйдан дээр лагхийн ийн асуувал өмгөөлөгч
"Та Мин Имбёолыг өөр дээрээ аван, түүний албан ёсны асран хамгаалагч болох хэрэгтэй" гэх нь тэр.
Саарал үст харин энэ тал дээр бага зэрэг итгэлгүй байлаа. Гэсэн ч түүнд юу юунаас илүү мөнгө маш их хэрэгтэй байгаа байх. Тэрээр хуулийн пүсээс гаран алхаж байтал утас нь дуугарав.
"Уулзах хэрэгтэй байна. Таньж байгаа байлгүй дээ" түүнийг үг хэлж амжаагүй байтал утас тасарлаа.
| за ойлгохгүй байж магад. Би ч өөрөө мартаад байна.
Жимин- лаванда
Юнги-сарнай
Имбёол-тоор
Намжүүн-гаа
Тэхён: салхи
Ынби: бороо
Иймэрхүү үнэрнүүдтэй байна. Байгалын үнэр гэхээр ерөөсөө бодол санаанд үнэр бууж ирэхгүй юмаа. ТТ
YOU ARE READING
•Our Baby•||Taegi\Completed\
Short StorySuddenly, our ten-year-old baby came out. Our little baby ... Omegavers No smut BxB