XVI

560 100 2
                                    

Аль хэдийн шинэ он гарч хүмүүс ажил төрөлдөө анхаарч эхэлжээ. Гэсэн ч Тэхён,  Юнги хоёр газар дээрх ганц охиноо бөөцийлгөн гэртээ сууна.  Бор үстийг хоол хийж байтал хамаг хурдаараа гүйн явах Юнги орж ирлээ. 

"Тэхёнаа,  Тэхёнаа бид одоо яах вэ? " саарал үстийг амьсгаадан дороо дэвхцэхэд Тэхён гайхан юу болсныг нь асуулаа.

"Нөгөө өмгөөлөгч,  тэр муу новш эгчийн бүх хөрөнгийг аваад арилаад өгч,  яах вэ Тэхёнаа,  бидний охин яах юм болж байна аа? " Юнги газар сөхрөн суугаад Тэхёныг тэврэн уйлж эхэллээ. 

Үнэхээр тэд одоо юу ч үгүй болчихлоо. Хожим олсон аз жаргалынх нь үндэс суурийг хэн нь үл мэдэгдэх нэг хүн аваад явчихлаа шүү дээ. Тэр мөнгө байхад л хангалттай гэж бодож байсан залуус одоо яах учраа үл олно.  Сарынх хугацаанд уух эм нь сая гаран вон болж байхад тэд яаж ч ажиллаад ердөө эмнээс илүү гарахгүй шүү дээ. 

Урт үст тэргэнцэрээ түрэн өрөөнөөсөө гарч ирээд хоёр аавынхаа урд тулан зогссоноо

"Битгий уйл!  Би ч гэсэн уйлах гээд байгаа болохоор битгий! " гэлээ. Саяхан л нус нулимсандаа холилдож байсан Юнги гараараа нүүрээ арчаад

"Аав нь уйлаагүй ээ!  Зүгээр нүдэнд юм орчихсон юм" гээд худлаа инээмсэглэн охиныхоо үстйг илэв.  Тэгээд босон хувцасаа янзлаад

"Үр минь хоёулаа үсэндээ шинэчлэлт хийх үү? " саарал үст ийн хэлээд хариу хүлээх мэт ширтэхэд Имбёол алгуурхан толгой дохих нь тэр.

---

Хоёр залуу охиноо дагуулан гоо сайхны салонд орж ирэн үсчингийн суудал дээр охиноо суулгалаа. 

"Будуулах уу?  Тайруулах уу? " саарал үст Имбёолын өндөртэй зэрэгцэн суугаад ийн асуувал охин инээмсэглээд

"Тайруулахгүй ээ,  харин солонгон долоон өнгөөр булуулмаар байна.  " гэхэд Юнги инээмсэглээд "бололгүй яадаг юм" хэмээв.  Тэхён мөн даган баясаад

"Би!  Би бас будуулъя.  Нил ягаан өнгөөр" хэмээн гараа өргөв. 

"Тэгээ будуул,  би ч гэсэн будууллаа" Юнги хэлээ гарган барьцаж эхлэв.

Ингээд гурвуулаа үсээ будуулах болж нэг нэг сандал дээр суулаа. 

---

Цоо шинэхэн будаг ханхлуулсан залуус үдэш болоход гэртээ орж ирэхэд амттайхан халуун хоол угтлаа.

"Жимин ахаа!  Жимин ахаа та хурдан ирээд миний үсийг хараач" толгой эргүүлэм олон өнгөөр будаж гоёмсогоор сүлжсэн үсийг харсан хар үст инээмсэглэн

"Уааа манай Имбёол ямар хөөрхөн болчихсон юм.  Алив ийм хөөрхөн охиныг баншаар дайлна аа! " хэмээн тэргэнцэрийг нь түрэн гал тогоо руу орлоо.

Айж байгаа ч... Цаашид яаядаа гэж ясаа цайтал айж байгаа ч юунд ч санаа зоволгүйгээр өнөөдрөөрөө амьдравал магадгүй аз жаргалтай болж чадах байх тийм үү?  Ердөө л итгэл шүү дээ....

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now