VI

740 149 13
                                    

Машины хурдтай давхих шуугисан чимээ,  борооноос үлдсэн шалбаагнаас өөр юу ч үгүй Сөүлийн гудманд хаалга тогших чимээ өнгө нэмлээ.  Хээнцэр гутлын өсгий чамин гэгчинь дуугарсаар удалгүй алга болов. 

"Өөрөө Мин Хёнжигийн өмгөөлөгч үү? " цайвар үстэй,  сарнай цэцэгний үнэр ханхлуулсан залууг ам нээвээс ширээний ард сууж байсан даруухан бор үст толгой дохин буйдан дээр ирэж ялхайлаа.

"Та хэнсэн билээ? " өмгөөлөгчийг ийн лавлахад саарал үст

"Төрсөн дүү нь байна,  Мин Юнги" гээд зөвшөөрөл ч үл сонсон хар буйдан дээр өгзгөө наалаа. 

"Минь Хёнжи гурав хоногийн өмнө хүнд өвчний улмаас нас барсан" өмгөөлөгч буюу пайзан дээр байх Хванүн гэх нэртэй залуу ийн хэлээд хажууд талын шүүгээнээсээ гэрээслэл гаргаж ирэв. 

"Мин хатагтай өөрийн бүх хөрөнгийг өвлүүлэх гэрээслэл" бор үстийг ийн хэлмэгч Юнги ширэв татаад

"Хэр ир хөрөнгөтэй гэж? " хэмээн амандаа үглэх аядав. 

"Нэг аравны таван тэрбум" Юнгигийн аяархан хоолойг сонссон өмгөөлөгч хариулсан нь энэ байлаа.  Саарал үстийн нүд нь бүлтэгнэж

"Х-хөрөнгөө тэгээд хэнд өвлүүлсэн юм? " хэмээн түгдчин байж асуав. 

"Мин Имбёол гэж бичсэн байна лээ" гээд гэрээслэлийг буцаан далд хийв. 

Саарал үст ч пальтогныхоо дотуур ноолууран ороолтоо хийгээд бээлийгээ өмсөн оффисоос гарлаа. 

"Арван нэгэн сард бороо ороод л?  Тэгснээ төрсөн эгч маань тэрбумтан байж нтр?  Энэ амьдрал одоо юу вэ? " юнги хэсэг өөртэйгөө ярилцаад хаашаа ч юм алхаж эхлэв.

---

Борооноос болоод халтайж ялтайсан хувцас,  царайтай урт үст ангийнхаа хаалгаар орж ирээд хүүхдүүдийн инээдийг үл тоон сандалдаа суулаа.  Багш нь түүний өөдөөс санаа зовнингуй суух ч түүнд энэ бүхэн хамаа байхгүйгээр барах уу,  тэр зүгээр л тоогоо бодож байх нь тэр.  Хажууд нь суух эрэгтэй хүүхэд шиг үстэй охин түүн рүү санаа зовнингуй ширтээд

"Имбёол зүгээр үү? " хэмээн асууна. 

"Би зүгээр ээ,  чи хичээлээ хий! " урт үст ийн инээмсэглээд хийж байснаа үргэлжлүүлэв. 

Үдийн цайны цаг болоход Имбёол хоол авсан ч идсэнгүй.  Өчигдрийн Тэхёний өлсөж буй царайг санан будааг нь идчихээд гахайн мах,  сүү,  хачир зэргийг нь уутлан цүнх рүүгээ хийлээ. 

Хичээл тарахад Имбёол ганцаараа ангид үлджээ.  Тэрээр ямар нэгэн зүйл бичиж байлаа.  Нээх удсангүй дэвтрээ цүнхлээд куртикаа өмсөн гарах гэтэл ангийх нь  үүдэнд сүнс шиг ах зогсож байв. 

"Та хэн бэ? " урт үст орилох шахам асуухад саарал үст

"Танай ангид Мин-...  Заза юу ч биш дээ,  баяртай" хэмээгээд яваад өгөх аж.  Охин гайхсан ч тоолгүй гэр гэгдэх машин руугаа гүйлээ.

---

Энэ үед бор үст эртний андуудтайгаа хахаж үхтлээ хоол идэж байх нь тэр.  Тэрээр Имбёол ирэх цаг болсныг анзаараад машин майхан хоёр луугаа зүглэв.  Түүнийг ирээд удаагүй байтал Имбёол ирэн хойд талын суудал дээр суув.  Тэгснээ цүнхнээсээ ууттай хоол гаргаж ирээд

"Өчигдрөөс хойш юу ч идээгүй,  өлсөж байгаа биздээ" гээд жижигхэн шүднүүдээ ярзайлган инээх аж. 

"Чи өөрөө идсэн юм уу,  үгүй ээ би идэхгүй чи өөрөө ид" бор үстийг татгалзахад Имбёол  сүрдүүлэн байж хоол идүүлж чадав. 

---

Тэхён ганц өдрийн дотор хэтэрхий их хоол идсэн тул өөрийн эрхгүй бөөлжиж эхлэв.  Имбёол эхэндээ өөрийнх нь өгсөн зүйлээс боллоо гэж бодсон ч сүүлрүүгээ уурлаж эхлэв. 

"Юу идсэн гээд бөөлжөөд байгаа юм бэ?  Ганцаараа хоолонд орсон юм уу? "  урт үст биеэ сэгсчүүлэн гомдоллох ч сүүл рүүгээ уйлж эхлэх нь тэр. Түүний яаж тэвчиж авчирсан хоол билээ дээ...

|нэг охин намайг догдлуулаад би энд паблиш хийгээд сууж байна.  80 хүн  уншссанаас 20 нь войт????  Уншиж чадаж байгаа бол дарж бас сур л даа.   45войт хүрэхгүй бол тэгээд дараагийн хэсэг байхгүй!!!!

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now