VIII

682 107 6
                                    

"Та ямар юмаа яриад байгаа юм? " бор үст чангахан дуугарахад эмч нүдээ аниад

"Би таньд хэлэх зүйлээ хэллээ.  Имбёол нууцалж өгөөрэй гэж хүссэн ч бидэнд яах ч арга алга" гээд урд нь цаас тавив. 

"Энэ эмийн жор,  их үнэтэй болохоор бага зэрэг санаа зовж байна.  Гэхдээ заавал авч уулгадаг юм шүү" гээд яриандаа цэг тавилаа. 

Бор үстэд сүүлийн нэг сар итгэмээргүй өнгөрч яахаа үл мэдэн эмнэлгийн урд сууна.  Гучин нас арай зооглоогүй байхад нь арван настай охин нь гараад ирсэн.  Тэгсэн тэр охин нь эдгэшгүй өвчтэй байх гэж. Тэрээр үнэхээр яах учраа олохгүй байлаа.  Чихэнд нь Ким эмчийн хэлсэн үгс цуурайтаж,  гарт нь эмийн жор мэлтийнэ. 

"Имбёол өвчтэй.  Имамфик гэдэг өвчтэй. Дэлхийд ердөө тав дахь тохиолдол нь учраас эмчлэх арга нь одоохондоо тодорхойгүй байна. Хүндрэх тусмаа нэрээ хүртэл мартаж,  булчингууд нь ажиллагаагүй болно. Тэргэнцэр дээр эсвэл хэвтэрт байна.  Хорь насалж чадахгүй болов уу?  Гэхээс айж байна.  Гэхээс айж байна.  Хорь насалж чадахгүй.  Имамфик! "  Бор үстийн чихэнд зарим үгс нь дахин дахин сонстож тэрээр өөрийн эрхгүй чихээ таглав. 

Хэсэг суусны эцэст саяхан ажиллахаар бүртгүүлсэн байсан барилгын ажил руугаа зам шулуудлаа. 

---

Усанд орж,  үсээ хөөрхөн хоёр шүлжсэн бяцхан охин ангидаа орж ирэн ширээндээ суухад хажуудах охин нь

"Чи эмээ уугаагүй юм уу?  Чамаас тоор хурц үнэртэж байна" гэлээ.  Имбёол ч амаа даран цүнхнээсээ гялс бөөрөнхий цагаан эм гаргаж ирэн шуудхан залгиад

"Тавгүйтүүлсэн бол уучлаарай,  бяцхан альфа минь" хэмээн дэвтэр номоо гаргаж эхлэв.  Тэгээд үргэлжлүүлэн

"Чамаас ч гэсэн борооны чинь үнэр аймшигтай үнэртээд байна" гээд хамраа сарталзуулав. 

"Чи сая миний хажууд аймшигтай үнэрээ цацруулсан юм чинь тэгнэ шд" гэж хэдэрлэв.  Тэдний яриа үүгээр өндөрлөж багш орж ирэн хичээл эхлэв. 

---

Хичээл тарахад Имбёол гараа даллан

"Ынби баяртай,  хийлийнхээ хичээлд хичээгээрэй" хэмээн орилов.  Богино үстэй охин ч мөн гараа даллан үлдэв. 

Урт үст чадахаараа яаран явсаар эмнэлэг дээр ирэн хоёр давхарт гаран 'Ким Сог Жин' хэмээн ханзаар бичсэн пайзтай өрөө рүү оров.  Хар үстэй царайлаг эмч Имбёолыг харан инээмсэглэсэн ч удалгүй нухацтай царайлан

"Имбёолаа,  чамайг нууцлаарай гэж гуйсан ч бидэнд арга байсангүй" гэхэд охин доош харан

"Та аавтай уулзчихжээ" гэлээ.

"Тиймээ би аавтай чинь уулзсан.  Тэгээд бүгдийг нь хэлсэн.  Эмний жор ч мөн өгсөн' Ким эмч ийн хэлээд шилээ засав. 

"Энэ таны ажил учраас ингэх нь зөв шүү дээ" Имбёол ийн хэлээд цэх суулаа. 

"Ухаантай шүү,  за хоёулаа үзлэгтээ орцгооё.  Бүх төмөр зүйлээ тайлаад аппаратандаа ороорой" хар үст охин эелдэгээр зааварчлаад комьпютер рүүгээ харав. 

---

Үзлэг дуусан Имбёол бөхийсөөр өрөөнөөс гаран явахад ард нь нэгэн танил залуу харсаар хоцров. 

"Согжин сая гарч явдаг охин хэн бэ? " залуу Имбёолын гарч явсан өрөө рүү орон асуувал өнөөх нь уулга алдаад

"Өө Намжүүн.  Тэр миний өвчтөн байгаа юмаа" хэмээн ажлаа үргэлжлүүлэн хийв. 

---

Намжүүн аль хэдийн хар үсттэй уулзчихсан байх бөгөөд Имбёол ямар өвчтэйг,  мөн эртхэн явуулахгүй бол өөрт нь ямар гай удахыг ойлгуулах гэж хичээж байв. 

Гэсэн ч үл бүтэв бололтой Жимин уйлан

"Би хүмүүсийг хэцүү байхад нь орхидог хатуу нэгэн биш" хэмээгээд сандлаа налан нүдээ анилаа.

"Тэгвэл ядаж намайг битгий орхиорой гуйя" Намжүүн зөвхөн өөртөө сонсогдох төдий шивнээд хар үстийн гэр рүү зүглэлээ. 

|*духаа алгадах* би юу бичээд байна аа 😭 

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now