XI

644 105 6
                                    

Эхний удаад Намжүүн Имбёолд туслах байлаа.  Тэгээд амласныхаа дагуу Тэхён руу залгаж ярилцах зүйл байгааг хэлэв. 

"Тэгэхээр зулзага минь,  омега аав чинь хэнсэн билээ" хөх үст охиноос асуувал Имбёол дагзаа маажаад

"Мин Юнги гэсэн.  Надад өмгөөлөгчөөс авсан дугаар байгаа.  Та авах уу? " гэлээ.  Танил нэр,  мэддэг тоо чихэнд цуурайтахад Намжүүн дотроо 'ёндоо' хэмээн бодоод

"Хэрэггүй дээ,  ахад нь байгаа" гээд нүдээ ирмэв.  Хэн хэн нь таньдаг нэг нь бүр сайн найз нь байсанд тэрээр баярхах аж. 

Бор шаргал өнгөөр зонхилон,  интрер дизайнаа байгальд буй мэтээр хийцэлсэн тохитой Кафед хөх үст хар кофе уун сууна.  Удалгүй шилэн хаалга түс тас хийн түчигнэсээр хоёр залуу чихцэлдэн орж ирэв. 

"Зүгээр намайг түрүүлээд оруулчихгүй!!!! " саарал үст ханзарсан хүрэм рүүгээ заан ийн хэлэхэд өнөөх нь үсээ хойш хаялаад

"Ёстой тэгнэ ч гэж байхгүй байхаа.  Альфа байж омегад дээрлэхүүлэх болж байна уу? " хэмээн хамраа сөхөв. 

Хөх үст танил залуусын маргааныг сонсоод духаа алгадан сууж байхад өнөөх хоёр нь алалцсаар Намжүүний урд ирэн суув. 

"Чи энд яах гэж байгаа юм? " бор үст нүүр амаа сортолзуулан орилоход Юнги

"Газар дээр ганц найзтайгаа уулзъя.  Харин чи яах нь уу? " гээд хамраа ухсанаа Намжүүний хүрмэнд арчичих нь тэр. 

"Намжүүн надад буруу ойлголт гарсан тул уучлалт гуйя гэж хэлсэн юм" Тэхён элгээ тэврэн буруу харахад зөөгч ирэн юу захиалах талаар асуув. 

"Нэг мөстэй амеракиано,  сахрын пудр битгий хийгээрэй,  сүү ч бас хийхгүй шүү!!! " саарал үст захиалгаа өгчихөөд пальтогоо тайлахад зөөгч Тэхёнаас юу захиалахыг нь асуув. 

"Мэдэхгүй ээ!  Тэгээд адилханг л аваад ирэхгүй юу! "  тэрээр ихэд бухимдуу байх бөгөөд зөөгчид хүртэл уураа гаргаж байлаа.  Хэдийн авахаа авчихсан Намжүүн кофегоо ойчлоод

"Та хоёр хэдийн бие биенээ таних юм байгаа биздээ" хэмээв. 

"Танихаар барах уу?  Дундаасаа нэг чөтгөртэй болчихоод байна" Саарал үстийг хувиралгүй царайлан ийн хэлэхэд хөх үст инээмсэглээд

"Гуч гарцгааж байж юун даа ингэж жаахан хүүхдүүд шиг байдаг юм" хэмээн гаслав.  Хэн хэн нь буруу тийш харан сууж байхад захиалга ирж том шаазан аягатай кофе ширээд дээр хүндрэв.  Намжүүн гэнэт утсаар ярьсанаа ямар чухал ажилтай болсноо дуулган кафегаас хар хурдаараа гаран явлаа. 

Юнги хээв нэг кофеноосоо балгаад санаа алдтал Тэхён ч мөн кофеноосоо ойчлов.  Тэгээд огин ярвайж бөөлжих нь холгүй болох нь тэр. 

"Ямар гашуун юм бэ? " Бор үст дуу алдахад Юнги хөхрөх аядаад

"Хөгширч байж кофе ууж сурахад яадаг юм" гээд зандарснаа хажууд нь байх халбагаар кофен дахь мөснүүдийг аван Намжүүний хоосон аяга руу хийгээд аягатай сүү,  сахрын пудртай авч хийв. Тэгээд хутгасныхаа дараа Тэхёнд өгөөд

"Одоо амсаад үз" гэлээ.  Бор үст ч арай гэж ганц балгаснаа нүд нь сэргэн инээмсэглэв. 

"Янзтай амттай байна"

Тэхёны хоолойг сая л санасан Юнги арван нэгэн жилийн өмнөх дурсамж руугаа эргэн очоод инээмсэглэв.  Жаргалтай байсан бололтой...

---

Хар үстийн уйлах дуу байшингаар нэг цуурайтаж түүний хажууд тайвшруулах хэн нэгний дуу хоолой сонсогдоно.  Имбёол Жиминий хатуу зөөлөн дурсамжуудыг нь яриулан уйлуулчихжээ.

"Намжүүн ахыг бага ч болов ойлгох гэж хичээгээрэй.  Харваас л эв хавгүй хүн байна лээ" Имбёол амандаа ийн үгдээд Жиминий нурууг илэхэд тэрээр хөх үсттэй өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодон улам уйлж эхлэв. 

|юүүүю.  Би аймар догдлоод байна шүүүү

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now