Зул сарын баяр болох дөхөж айл гэр гацуур модоо засан тойрон бүжих шиг л болно. Жимин болон Намжүүн нар өнөөдөр гацуураа засах бөгөөд Имбёол ч мөн нэгджээ. Тэхён, Юнги хоёр хагас сарын хугацаанд хурдан дотносож өнөөдөр хамтдаа болзоо гэхэд буруутахааргүй зүйлд явсан билээ.
"Би ингээд хоёрхон сарын дотор хоёр аавтай болж, хоёр сайхан ахтай болж бүр болоогүй аз жаргалтай амьдарч байх ч гэж. Зүүд шиг юм... " Имбёол ийн хэлснээ
"Магадгүй би энэ зүүднээс хэзээ нэгэн цагт сэрэхээрээ.... " тэр өгүүлбэрээ дуусгасангүй. Харин сэтгэлдээ шивнэлээ. "Үхсэн байх болно"
"Сэрэхээрээ яана гэж? " хар үст тоглоом өлгөх дундаа ийн асуувал Намжүүн охины өмнөөс
"Үргэлжлүүлээд л амьдарна шд. Өөр яадаг юм, тиймээ зулзгаа" гэлээ.
"Тийм дээ үргэлжлүүлээд л амьдарна" энэ удаа хуурамч инээмсэглэл нүүрэндээ сийлсэн бяцхан охиныг хэн ч анзаарсангүй...
Тэднийг сүлд модоо засан бараг л дуусч байхад Юнги Тэхён хоёр даарсан бололтой улаа бутарсан хацартай сүр сар хийсээр орж ирснээ өөрсөд рүү нь гайхан харан гурван хүнийг харан доош харлаа.
"Та хоёр ингэж байхаар буцаад ахлах сургуульдаа орооч! " Намжүүн шоглох маягтай залуусд хандан хэлчихээд хийж байснаа үргэлжлүүлэхээр явлаа.
"Хар залуу насан дээрээ хар хувцастай хүмүүстэй хөөцөлдөөд хайр гээчийг амсаж үзсэнгүй ээ! " Тэхён худлаа орилоод өөртөө халуун цай, Юнгид хар кофе найруулан ширээн дээр тавилаа.
"Ээе ингэхээр чинь муухайшд! бид нарт бас хийж өглө дөө! " Жимин хошуугаа унжуулан барьцахад Тэхён хөмсгөө зангидаад
"Гэртээ байсан юм байж эртхэн уухгүй паланцгаа хийж байсан юм? Хохино өөрөө хийж уу! " гээд буйдан дээр тухлан цайгаа үлээж эхлэлээ.
Удалгүй Имбёол цаад өрөөнөөс гүйж ирэн
"Эрчүүдээ миний зул сарын бэлгийг өгөөрэй! " гэх нь тэр. Саяхнаас хойш дуугүй суусан саарал үст
"Юу ч байсан хэл! Хийж өгөх болохоор" хэмээн кофегоо дахин амандаа ойртууллаа.
"Би солонгосын хамгийн том сүлд модыг авмаар байна, Гёна орой дээр" урт үст 'хэтэрхий юм гуйчихав уу даа" хэмээн бодон уруулаа хазаж байхад Тэхён
"Болж байна. Маргааш орой аваарай" их л бардам хэлсэн түүний үгэнд өнөөх гурав нь гайхах бол бор үст нүдээ ирмэн дэггүй инээмсэглэл нүүрэндээ наалаа.
---
Урт үст хорин дөрвөн цагийн дараа гэхэд тэнгэр тулам өндөр үзэсгэлэн төгс сүлд модтой болсон байлаа. Бүгд сүлд модон дээрээ ирэн оддыг харан жаргалтай инээмсэглэхэд Имбёол ам нээн
"Та нар доор түр байжийж болох уу? Энд хийх зүйл байна" хэмээхэд залуус гайхсан ч толгой дохин доош буулаа. Үхэх хүний үгийг сонс гэдэг байх аа...
"Үнэхээр аз жаргалтай байна" түүний гацууранд хандаж хэлсэн эхний үг энэ байлаа. "Хэтэрхий аз жаргалтай байгаа болохоор айгаад байна! " энэ удаад Имбёол нүдэндээ нулимс цийлэгнүүлэн модны орой руу харлаа. "Бүгдийг нь мартчих вий гэхээс үхтлээ айж байна" аяганд нь багтахаа больсон сувдан нулимс нь хацар даган бөмбрөн урсахад өвлийн хүйтэн салхи хайрах шиг болж өөрийн эрхгүй гараа хацар дээрээ наалаа.
Сэтгэлд нь орших хэдэн мянган үгс, айдас дагуулан хэдэн сая хашгираан, ердөө л хэдхэн үгсэд багтааж хэлэх хугацаа байсан нь тоогүй. Хөл нь хүндэрч, шөрмөс татахад тэр өөрийгөө унаж байгааг мэдрэв. Айж байна гэж хэлээд байхад өрөвдөөд ганц удаа хараад үзчихгүй хүйтэн цасан дээр биеэ наах хүртэл ингэж харгис хандах бурхан чи үнэхээр аймшигтай юм. Нүд нь харанхуйлан даарч эхлэхдээ тэр нэгэн зүйлийг мэдрэв. Энэ удаад айдас бус харуусал байх нь тэр.
Имбёол хэтэрхий удсанд Тэхён тэсэлгүй толгодын орой руу гараад чангахан орилох нь тэр.
"ИМБЁОЛ! ИМБЁОЛ!!!! " түүний орилооноор доор байсан залуус хар хурдаараа шатаар өгсөн гүйцгээж байлаа.
|одоо тэгээд лаяф юм даа...
YOU ARE READING
•Our Baby•||Taegi\Completed\
Short StorySuddenly, our ten-year-old baby came out. Our little baby ... Omegavers No smut BxB