XIV

652 100 3
                                    

Яаран сандран эмнэлэгт ирсэн залуус сая л нэг эмчийг гарч ирэхэд тайвширан буцаад сандралдав. 

"Одоохондоо санаа зоволтгүй ч... " эмчийг үгээ дуусгаагүй байхад Тэхён сандран гарнаас нь бариад нүдээ томруулан хүнд хүнд амьсгалаад

"Санаа зоволтгүй ч юу гэж,  хурдан хурдан хэл" хэмээн гарыг нь сэгсчив.  Энгэртээ Ким Сокжин гэсэн жижиг тэмдэгтэй Имбёолыг хариуцаж авсан залуу

"Ирээдүйд байдал хүнд байна.  Имбёол дараа дараагийн удаад хаана ч явж байгаад ухаан алдаж магадгүй,  эсвэл бүр алхаж ч чадахгүй байж магад" хэмээн хүндхэн санаа алдлаад буцан Имбёолын байгаа өрөө рүү ганцаар яван орлоо. Ухаангүй байгаа тул амьсгалын аппарат зүүж зүрхний бичлэг хийх аж. 

Харин энэ бүгдийг огтхон ч ойлгоогүй байх саарал үст Тэхёны гарыг татан өөр лүүгээ харуулаад урссан нулимыг нь эрхий хуруугаараа зөөлөн арчиж өгөнгөө

"Надад юу болоод байгааг тайлбарлаач" хэмээн аядуухан дуугарлаа. 

"Имбёол өвчтэй... " бор үст санаа алдаад "хэзээ ч эдгэхгүй- үгүй ээ эмчлэх арга нь олдоогүй өвчин. Бүх булчин нь ажиллаагаагүй болж юм бага багаар санахаа болино. " хэмээгээд Юнгигийн мөрөнд нүүрээ наан бөглүү мэгшив.  Саарал үст өөрөөс нь том залуугийн нурууг гараараа зөөлөн товшиж,  сая юу сонссондоо итгэж ядан байх аж. 

Түүний туулж ирсэн амьдрал талаар өнгөрчихлөө.  Тэгснээ харамсах шиг...  Хариуцлагаас зугатаж өнгөрүүлсэн арван жилээ буцаамаар санагдана. Тэгсэн бол илүү удаан халуун ам бүлээрэж амьдрах боломжтой байсан байх.  Борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг л... 

---

Үхэл гээч нь энэ үү?  Зах хязгааргүй элсэн цөл,  харангатаж үхсэн хар моднууд,  юу ч юм идэх улаан нүдтэй хэрээнүүд... Үүлгүй, саргүй,  наргүй,  одгүй юу ч үл өгүүлэх саарал тэнгэр.  Би тамд очих уу,  диваажинд очих уу?  Гэнэт хажуунаас нэг хэрээ "хонгор минь чи үхэл амьдралын зааг дээр байна!  Хэрвээ энэ хаалгаар орвол юу ч байхгүй.  Үхлийн дараах амьдрал гэж байдаггүй юм.  Тэнэг үлгэр" гэх нь тэр. 

Амьсгаадсаар сэрэхдээ Имбёол өөдөөс нь харах дөрвөн залуутай харц тулгарлаа.  Тэгээд амьсгалын аппаратаа нүүрнээсээ салгаад

"Үхлийн дараах амьдрал гэж байдаг юм уу? " хэмээн сониучирхан асуув.  Бүгд л асуусан асуултанд нь балмагдаж Жимин зүгээр гараад явчихав.  Хоёрхон сарын дотор дэндүү гэмээр дассан бяцхан охин түүнд аймшигтай их сэтгэлийн тамыг мэдрүүлж байлаа. 

"Юу ярина вэ охин минь" Юнги орон дээр суун толгойг нь энгэртээ наан тэврэхэд урт үст нүдээ анин

"Би сая хэрээтэй уулзсан... Тэр үхлийн дараах амьдрал гэж байдаггүй юм! Гэсэн" гээд бүлтгэр алаг нүднээсээ шаналлын ганц нулимс урсгалаа. 

"Битгий ийм зүйл бод за юу,  чи ү-" саарал үст хэлэх гэж байсан үгээ буцаан залгилаа.  Учир нь түүнд 'бүх зүйл сайхан болно,  чи үхэхгүй" гэх мэт худал үгсээр бяцхан сэтгэлийг нь хуурах зориг зүрх байсангүй. 

Тэхёныг эмч дуудаж ирэхэд Имбёол нүүрэндээ хөнгөхөн мишээл тодруулаад

"Сайн байна уу?  Ким эмчээ,  та өнөөдөр бас л царайлаг байх чинь" хэмээн хэлэхэд Сокжин

"Яаа би үргэлж л царайлаг байдаг биздээ! " хэмээн тоглоом хийв.  Үзлэг хийж байх явцдаа царай нь бараах Сокжиныг харсан охин

"Яасан ямар нэг зүйл болоо юу? " хэмээн сандрангуй асуулаа. 

"Чи орноосоо буудаа" Сокжин эргэлзэнгүй ийн хэлэхэд Имбёол гайхсан ч буух гэж оролдов. Гэхдээ бүтэлгүйтэх нь тэр.  Түүний хөл өөрт нь захирагдахгүй байна.  Үйл явдлын ажиглаж зогссон Тэхён

"Яасан бэ?  Миний охин хичээгээрэй.  Бууж чадна шүү дээ.  Надаас ч хурдан гүйдэг юм чинь босно тийм ээ? " хэмээн нулимс цийлгэнэсэн улаан нүдээрээ галзуурсан мэт чичрэн дайрах аж. 

"Би... Би чадахгүй байна.  Ааваа би хөлөө хөдөлгөж чадахгүй байна" саяхныг хүртэл тэвчиж байсан нулимс нь зогсолтгүй урсан хоолой нь цааш орон уйлах аж.  Юнги энэ удаа амаа гараараа дараад хананд толгойгоо цохин чимээгүйхэн мэгшинэ.  Удаан хугацаанд гадаа байсан Жимин Намжүүн хоёр орж ирээд байдлыг үл ойлгох ч удалгүй ойлгож эхлэлээ.  Цагаан халаадтай эмч Имбёолыг түшин алхуулах гэсэн ч болсонгүй хүйтэн шалан дээр унаж оролдого талаар боллоо. 

Өвдөг татсан урт үс нь биеийг нь халхалж зарим үс нь нүднийх нь урдуур орон унжихад Имбёол гараа атган цурхиран уйллаа. 

Амьдралын төлөө тэмцэж буй аравхан настай охины хажууд бид бүгд юу ч биш гэмээр...

|ингэхэд миний бичвэрийг уншихаар ямар нэг мэдрэмж төрдөг үү?

•Our Baby•||Taegi\Completed\Where stories live. Discover now