Баярын зоог өндөрлөж бүгд буйдан дээр суун зураг үзэх аж. Имбёол хоёр аавынхаа голд суун хаалга руу л ширтэж байгаа нь тэрээр сэтгэлдээ нууцхан нэгэн хүнийг харуулдан суухыг илтгэнэ.
Жонгүг, Инү, Намжүүн, Жимин дөрөв арван гурав нэртэй хөзрийн тоглоом тоглож удалгүй залхсан бололтой хураагаад томоотой суув.
Урт үстийн найдлага тасрав бололтой үүднээс харцаа салгаад
"Бид анх 2012оны 11сарын3-нд уулзацгаасан" хэмээн ам нээлээ. Түүнийг дурсамжаа санаж байгаад баярласан залуус уулга алдан ойртон суулаа.
"Өнөөдөр 2020оны 10сарын 28. бид нэгэн бие болоод хэдийн найман жил өнгөрчээ." тэрээр яриан дундаа гүнзгий санаа алдаад "бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Эмчилэхийн төлөө өдөр шөнөгүй ажилладаг байсан Тэхён аавдаа, үргэлж хажууд минь түшиг тулгуур дэмжигч болж байсан Юнги аавдаа, хэзээ ч үгүй гэж хэлж байгаагүй сахиусан тэнгэр Жимин ахдаа, мөн бүтэлгүй санааг дэмжин алгаа ташдаг Намжүүн ахдаа бүгдэнд баярлалаа. Бас энэ хоёр дэггүй золигт ч гэсэн баярлалаа. Ынбид бас талархаж байна. Намайг хайрласан түүнийг мартаж бас санахдаа хичнээн их шархлуулдагаа төсөөлөөд ч барахгүй нь. " хэмээн хэлээд үргэлжлүүлэн "Та хэдийнхээ ачаар зөндөө удаан амьдарсандаа талархаад ханашгүй нь. Гэхдээ одоо ядраад байгаа болохоор унтмаар байна." гээд саарал үстийн гарнаас салаавчлан хөтлөөд Тэхёний мөрийг дэрлэн нүдээ анилаа. Хэдэн хором ч өнгөрсөнгүй мөрөн дээрх толгой нь хүндэрч, салаавчлан хөтөлсөн гар нь сулрахад залуус хоёул амаа даран чимээгүйхэн мэгшив.
Яг энэ мөчид хаалга дуугарч
"Ааваа би ирлээ" гэх эмэгтэй хүний хоолой үүдэнд дуулдан удалгүй сүүдэр нь зочны өрөөнд орж ирэв. Тэгээд болж буй үйл явцыг харан гацаж орхиход нь гаранд нь байсан шилэн сав унан хагарч дотроос нь хос мөнгөн бөгж өнхөрөн нэг нь Имбёолын хөлд нөгөөх нь бүсгүйн хөлд тулан зогслоо.
Бүхнийг харж үл чадсан Жимин хайртынхаа цээжинд нүүрээ наагаад уйлж байлаа. Бүсгүй газар сөхрөн хүнд хүнд амьсгалахад Юнги хажууд нь очоод
"Ынби миний охин жаахан эрт ирэхгүй дээ" гээд мөрөөр нь тэврэв.
Энэ бүхэнд итгэхийг үл хүссэн Тэхён охиноо өргөн өрөө рүү нь алхах замдаа
"Зүгээр л унтаж байгаа юм аа. Маргааш өглөө сэрэх болно" гээд дахин уйлж эхлэв.
Тэдний хайрыг өвчиж төрсөн бяцхан сахиусан тэнгэр ингээд тэнгэр дэх үүлэн хотхон руугаа буцан ниссэн юм.
---
Намайг аврах гэж ирсэн бурхны элч байжээ чи минь. Дэгүд харавдаг байсан сүүдт од шиг дэндүү үзэгслэнтэй миний сахиусан тэнгэр...
Тэхён~
---
Өнчин хайрын минь холбогч болохоор бурхнаас гуйж ирээ юм байлгүй дээ. Үнэгүй юм байдгүйн хойно үхтлээ шаналсан биз. Өмнөөс чинь өр эмтэрч байна үр минь...
Юнги~
---
Мартаж санах болгонд чинь малийтлаа инээн зогсож байдаг байсан би хэзээ ч чамдаа гомдож тунирхаж байгаагүй юм шүү. Чинийхээ хажууд өнгөрүүлсэн зурвасхан арван хоёр жилдээ үнэхээр их талархаж байна. Хайртай шүү Ким Имбёол.
Ынби~
---
Сайн юм болжээ. Ингэж зовсноос унтсан нь чамд минь амар тийм ээ. Дүү шигээ санаж хайрлаж явдаг юм шүү. Мин Имбёол. Миний инээмсэглүүлэгч сахиусан тэнгэр...
Жимин~
---
Рапунзел бурханд хэрэг болжээ. Чадвал буцаагаад илгээчихээрэй.
Намжүүн~
---
Нэг л өдөр гараад ирсэн бидний бяцхан охин. Бидний хайрын гэрч, холбогч бурхан, аз жаргал, зовлон гунигийн эзэн. Бидний бяцхан охин...
|за дуус конец ти энд. Би унтлаа.
YOU ARE READING
•Our Baby•||Taegi\Completed\
Short StorySuddenly, our ten-year-old baby came out. Our little baby ... Omegavers No smut BxB