8жилийн дараа~
Хотын захад байрлалтай гайхалтай хлёр давхар сууцнаас хүүхдүүдийн орилолдон наадах чимээ цуурайтна.
"Ким Инү! Ким Жонгүг! Яг одоо зогс. Ай яг наанаа зогсож бай! " эр хүний бүдүүвтэр хоолой байшинг нураах аятай цуурайтаад хөлийн чимээ пид пад хийв.
"Ааваа би яагаа ч үгүй ээ! Жонгүг л тэг гэсэн" Инүг биеэ өмөөрөхөд зогс команди авсан Жонгүг
"Аишш чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Хамтдаа л энэ санааг гаргаа биз дээ? Чи ер нь ихрүүд юм байж яагаад дандаа амиа хаацайлж байдаг юм? " хэлмэгдсэн Жонгүг үнэн мөнийг дэлгэснээ өрөө рүүгээ гүйгээд явчихав.
"Юнги ааваа би буруу зүйл хийчихсэн үү? " Инү саарал үст рүү харцаа шилжүүлээд уруулаа хазан зогсож байхад Тэхён өрөөнөөсөө гарч ирээд
"Жонгүг ахаасаа уучлалт гуйгаад эвтэй тоглоорой. Ихрүүд үргэрж бие биенийхээ амин сүнс байдаг юм" хар үст хүүгийнхээ үсийг сэгсийлгээд зулай дээр нь бяцхан үнсэлт өгөн өөр нэг өрөө рүү орлоо.
Тэхён Юнги хоёр нэг жил гаран ажиллаж мөнгө цуглуулсаны эцэст хоёр давхар бяцхан хаус авсан юм. Мэдээж Жимин Намжүүн хоёр ч тусласан. Намжүүн Тэхёныг компанидаа ажиллуулж байгаа бөгөөд сар бүр нэмэгдэл цалин олгодог. Тэд ямар ч төлөвлөгөөгүй хоёр ихэр хүүтэй болчихсон. Одоо зургаан настай юм.
Саарал үстийг баярыг зоог бэлдэн зогсож байхад нь ард нь Тэхён ирэн бэлхүүсээр нь зөөлөн тэвэрлээ.
"Баярлалаа" түүний үгэнд багахан гайхсан Юнги хэрчиж байсан гахайн махаа түр холдуулаад эргэж харан зөрүүлэн тэврэн
"Юунд? " хэмээн асуув.
"Амьдрал бэлэглэсэнд... " бор үст ийн хэлээд хайртынхаа хүзүүнд нүүрээ наав.
"Бид хэн хэндээ амьдрал бэлэглэсэн шүүдээ. Чамдаа ч бас баярлалаа" Юнги бор үстийн нурууг илэн аяархан шивнэвэл Тэхён инээмсэглээд
"За хөгшин нь Имбёол дээр оччихоод ирье" гээд явав.
Тэдний байшин хоёрхон давхар ч бяцхан лифттэй ажээ. Үүгээр Имбёол л явдаг аж. Хаалганууд ямар ч босгогүй агаад нэлээн өргөн байх нь тэргэнцэрт зориулсан биз.
Бор үстийг нэгэн өрөөнд орж ирвэл газраар нэг хөглөрсөн үс угтан авав. Үсний эзэн урдаа зургийн хавтан, зотон будаг барин хэдэн цаг ч юм бүү мэд, нэлээн удаан суусан бололтой бийр нь хатжээ.
"Миний охин юу хийж байгаа юм? " Тэхёний асуултанд хариу байсангүй. Учир нь охинийх нь оюун санаа дөнгөж төрсөн хүүхдийнх шиг юу ч санахгүй, юу ч ойлгохгүй байгаад биз. Гэхдээ л гэнэт гэнэт том хүн шиг болдог нь яамай.
Тэхён охиныхоо үсийг өвөр дээр нь тавиад тэргэнцэрийг нь түрэн доош буухад Жимин болон түүний нөхөр Намжүүн ирж таарав.
"Аааа~ манай Имбёол яахаараа ийм хөөрхөн юм бэ? Айн" Жимин уулга алдаад тэргэнцэрийг Тэхёний гараас аван гал тогоо руу оров. Том тавцан дүүрэн хоол, мөн голд нь төрсөн өдрийн бялуу ч байх ажээ.
"Төрсөн өдрийн мэнд хүргэе эгчээ" Инү гүйж ирэн Имбёолын хацар дээр үнсээд өөрийн сандал дээрээ суутал Жонгүг ч мөн барьцан эгчдээ мэнд хүргээд нөгөө хацар дээр нь үнсэв. Хоёр бяцхан үнсэлтэнд урт үст багахан мишээгээд гараа атгалаа. Хувхай цайж, уруул нь хатсан түүний гундуу царайнд инээмсэглэл тодорсонд залуус бага ч болов баярлах аж.
"За охиндоо арван найман насны төрсөн өдрийн мэнд хүргэе" Тэхён алгаа дэлгэн мэнд хүргээд гоёмсог боодолтой зүйл өглөө.
"Болор шаахай байгаа юм. Заавал үүнийг өмсөөд алхаарай" түүний үгийг хоёр хүү нь дэмжин
"Тиймээ, тийм шүү, бид хоёртой хамт тоглох хэрэгтэй" гэв.
"Би ч бас бэлэгтэй шүү" саарал үст жоготой инээмсэглэн ширээн доороос томоо хайрцагтай зүйл гаргаж ирэн
"Хуримын даашинз. Заавал өмсөөд хуримаа хийнэ шүү. Муу аавдаа зээгийн зулай үнэрлүүлнэ биз дээ айн? " гээд хөхрөх аядав.
"Бид хоёр бас юугаар дутхав? Энэ" гээд хорь гаруй хайрцагтай зүйл оруулж ирэн тавилаа.
"Үсэндээ хайртай бяцхан гүнжид үс арчлах бүтээгдэхүүн, зөндөө ховдог болохоор чихэр жимс, зургийн модон хавтан, зотон будаг... За тэгээд зөндөө л юм байна дөө" Намжүүн дэлгэрэнгүй тайлбарлах гэж байснаа залхууран ийн хэлээд дагзаа маажив.
Сүүлийн хэдэн жил огт инээмсэглээгүй Имбёол өнөөдөр нүүрэндээ гэрэл цацруулам инээд наах ажээ. Бүгд хоолоо болоход ганц сандал хоосон байсаар байв. Эзэн нь магадгүй оройтож байгаа байх...
|зиаза. Шөнөөр л амьдардаг болох шивдээ. Шимэгч шиг 😂
YOU ARE READING
•Our Baby•||Taegi\Completed\
NouvellesSuddenly, our ten-year-old baby came out. Our little baby ... Omegavers No smut BxB