Нэг

8.9K 375 13
                                    

Сэрүүлэгний чимээ. Унтраахаас минь өмнө ор минь хөдлөж, сэрүүлэг минь чимээгүй болсонд би баярласан ч хэдхэн секундын дараа нүдээ огцом нээн өөдөөс минь гараа тулан ширтэх түүнийг хараад би хурдхан шиг босож суув.

"Бурхан минь чи энд новшоо хийж байгаа юм"

________________________________

/ 2019.1.22 08:00 am /

"Онни би өчиг----" түүний яриаг хэдийнээ 7 хоног сонсчихсон тул гараа өргөн чимээгүй болгоод "Найз залуутай болсныг чинь мэднэ ээ. Суна одоо найз залуутай болчихсон юм чинь битгий олон залуустай орооцолдоорой бас дүрмээ санаарай" хэдийнээ түүний хөнгөмсөг явдал бас дүрэм зөрчдөг занг нь мэдсэн болохоор түүнд анхааруулж хэлэв. Хэдий энэ үгийг хэлээд долоо хонож байгаа ч гэсэн.

Суна "Ойлголоо онни, та өнөөдөр базаахгүй харагдаж байна ямар нэгэн юм болооюу"

Би толгойгоо сэгсрэн "Зүгээрдээ, өнөөдөр чиний цэвэрлэгээний өдөр шүү"

Өрөөгөө түрээслүүлдэг дэмий санаа байж ч гэж бодлоо. Тэгсэн ч орлогогүй оюутны хувьд нэмэлт мөнгөний эх үүсвэр хэрэгтэй байсан тул эгчийнхээ хоосон өрөөг түрээслэчихсэн юм.

Дүрэм 1: Ямар ч эсрэг хүйстэн байхгүй!

Би түүнд үүнийг маш тодорхой гэгчинь хэлж өгсөн ч тэр саяхан шөнөжингөө чимээ гаргаж бас өглөө намайг цай ууж байхад найз залуу нь байсан эсэх нь ч мэдэгдэхгүй залуу надтай мэндэлчихээд гараад явсан. Надад энэ үнэхээр муухай санагдаж байна. Тэр орон дээр би эгчтэйгээ тэврэлдэн унтаж шөнөжин юм ярилцдаг байсан гэвч одоо тэнд тэр бяцхан чөтгөр шөнөжин юу хийж байгааг хараач.

Такси зогсоход мөнгөө төлчихөөд барилгын гадаа хаяг харан хэсэг зогсов. Ийм газар ирнэ гэж төсөөлж ч явсангүй. Нэг л их шүтлэггүй гээд томроод байсан ийм л юм болох гээд байж.

*7 хоногийн өмнө*

Би гудамжаар холхих хүмүүс, зам дээр шунгинах машин гээд зүгээр л орчин тойрноо хараад санаа алдахдаа өөрийгөө хэтэрхий уйтгартай бас завтай амьдардагаа гайхан гунигласан юм.

"Хэтэрхий уйтгартай юм" өөрөө ч мэдэлгүй өөр өөртэйгөө ярин суухад "Далдын хүчинд итгэдэг үү" гэж хажууд минь суух эмэгтэй асуусан юм.

Би түүнрүү шоолонгуй хараад "Үхсэн хүн маргааш нь босоод ирсэн цагт л итгэх биз"

"Чи харахыг хүсэж байна уу"

[Completed] Kyklos Where stories live. Discover now