Гурав

3.1K 290 16
                                    

"Хөөе, чи-"

Миний үгийг дуусгалгүй Жунин амаа тат гэсэн харцаар надруу харчихаад урагш хэд алхан түүний чихэнд үг шивнэлээ.

Өнөөх залуу надруу нэг харчихаад хараал урсган чанга бас эрчтэй алхсаар цааш явав.

"Чи сая ямар новшоо хийчихвээ Ким Жунин"

Жунин "Тэгээд чи түүнд шаалгуулахыг хүсээ юу, галзуураа юу!"

Би "Харваас эр эм хоёр үнсэлцээд зогсож байхад тодорхой биздээ, хүний хэрэгт битгий оролцоод бай тэнэг минь" түүнд хэлчихээд хажуугаар нь гарлаа.

Буцан ширээн дээр очиход өнөөх болзоот залуу минь найзуудаа аваад алга болчихсон, оронд нь өөр хоёр залуу Ина тай хамт ширээнд сууж байв.

Суна харин бүжгийн талбай дээр байгаа тухай Ина хэлчихээд ширээн дээр байх хоёртой танилцууллаа.

"Инхёг"

"Гёнү"

Тэд нэрээ хэлэн манай сургуульд ч бас сурдаг гэдгээ хэлсэн ч би угаас тэд нарыг маргааш санахгүйг нь мэдэх тул хэдийнээ Жунинаар бусинуулчихсан уур амьсгалаа сэргээх гэж оролдсонгүй тэдэнд явах болсноо хэлчихээд тэндээс гарав.

Зам дээр гаран такси барих гэж гараа өргөхөд бугуйнаас минь Жунин зууран бараг л чирсээр хэд алхан машиныхаа урд ирэв. Тэгээд хөмсгөө зангидсан чигтээ "Хүргэж өгөх болохоор зүгээр суу!" гэж ширүүхэн хэлчихээд өөрөө тойрч ирэн суух үед нь би машинаас нь буугаад "Би чамаар хүргүүлмээргүй байна"

Жунин "Буцаад суу Ханни! Би уугаагүй болохоор жолоо барихад асуудалгүй"

Би нэг инээгээд "Тэнэг юм уу, би чиний уусан эсэхд санаа зовоогүй байна зүгээр л чамайг харахыг хүсэхгүй байгаа болохоор үгүй гэж байна!"

Жунин "Чи ийм хувцас өмсчихөөд ямар гээч таксиндаа сууж яаж аюулгүй харина гэж бодоод байгаа юм"

Тэр надад дахин хаалга онгойлгож өгөхөд би санаа алдсаар орж суулаа.

Тэр хэсэг явж байгаад "Гу Ханни чи танихгүй хүнтэйгээ унтдаг болооюу! Саяны новш чамаас юу авахыг хүсэж байгааг мэдэж байсан байж чи өөрийн ухаантай байна уу"

Би "Та нар угаасаа үүнийг л хүсдэг биздээ би чамд хэлээд байна чамд хамаагүй би өөрийгөө яаж амьдарч хэнтэй унтахаа өөрөө мэдчихье"

Жунин "Битгий муухай эмэгтэй бай Ханни чи ийм биш байж яагаад байгаа юм" тэр энэ удаа аргадангуй хэллээ.

[Completed] Kyklos Where stories live. Discover now