Найм

2.7K 284 20
                                    

Намайг лекцээ дуусган гарж ирэхэд Ина, Гёнү, Инхёг гурав сургуулийн гадаа хүлээж байлаа. Хойно минь Жуниныг явж байгааг би мэдэж байсан болохоор Инхёгын хажууд очиход тэр хацар дээр минь үнсэн тэвэрлээ. Харин би уруул руу нь тэмүүлэн шуналтай гэгчинь үнссэн юм.

"Намайг байхгүйд юу болсон талаар сонссоон санаа зоволтгүйдээ надад өнгөрсөн юм яриад тэнэгтээд байх сонирхол байдаггүй юм" тэр надад гэрийн үүдэнд ирээд хэлэв.

"Чи ийм болохоороо надаа таалагддаг юм болов уу?" би түүнд бага зэрэг эрхлэнгүй хэлэхэд тэр гараа зүрхэн дээрээ аван нүдээ аниад "Алах нь дутаа юу, хэтэрхий эгдүүтэй байна"

Дараагаар нь тэр намайг хаалганд наан гүнзгий гэгчинь үнслээ.

"Саад болмооргүй байгаа ч бид орох хэрэгтэй байна" бидний үнсэлтийг Жунины хоолой таслав.

Яагаад үргэлж миний уруул хэн нэгэн дээр байхад тэр саад болдог юмбэ. Өөрт нь хамааралтай мэт аашилчихаад дараа нь хүссэнээрээ доромжлоно.

Би Инхёгийг явуулан өрөөндөө орон хувцсаа сольж байх үед Жунин орж ирээд
"Нэртэйгээр нь гудамжинд унтчихаач"

Бурхан минь би үнэхээр тэвчээртэй биш гэж үү. Би түүнд өдөр болгон доромжлуулж ямар нэг муухай үгсийг нь сонсох юу хийчихсэн юм. Энэ зүйлд нь намайг өвддөг гэж ер нь мэддэг юм болов уу?

Хэтэрхий их гомдол. Түүний хэлсэн хэтэрхий олон зүйлд гомдчихсон болохоор нэг ч болтугай новшийн үгийг нь буцааж хэлэхийг хүссэн ч тархи минь бодолдоо төөрж, ам минь ч нээгдэхгүй юм.

Би түүний өөдөөс алхан цааш түлхээд өрөөнийхөө хаалгыг чанга гэгчинь хаагаад түгжлээ. Тэгээд би өдөржин тэвчиж ирсэн нулимсаа чимээгүй агаад урт удаанаар урсгахаар шийдсэн юм.

Хэдий ийм зүйлс хийхийг хүсээгүй ч би амралтын өдрийг далимдуулан Инхёг болон Инад хөдөө явахаар болсон гэх гурван үгийг зурвасаар илгээгээд 2 хоног гэртээ бүглээ.

Уйлж унжиж суугаагүй ээ зүгээр л хангалттай идэх юмаа орон дээгүүрээ өрчихөөд хөнжлөөрөө биеэ ороон кино үзэн нойроо хүрэхээр унтаж, хүссэн цагтаа сэрсэн юм. Хааяа ч гэсэн энэ нь намайг ямар их жаргалтай болгож бас тархи амраадаг гэж санана.

Харин өнөөдөр бүтэнсайн бөгөөд Ина гийн төрсөн өдөр тул эртхэн босож хоёр хоног новширсон өрөөгөө бас өөрийгөө ч бас цэвэрлэв.

"Танийг ууртай байсан гэж Жуниныг хэлэхээр нь би танд садаа болохыг хүссэнгүй зүгээр үү, танд тухгүй байсан бол уучлаарай би түүнийг нэг хэсэгтээ авчрахгүй ээ ер нь авчрахгүй гэхэд болох байх"

[Completed] Kyklos Where stories live. Discover now