Хорин дөрөв

4.1K 368 84
                                    

A/N:  Та нар удаанаар анхааралтай уншина тийм ээ?

_________________________

"Нээлтээ хийсэнд баяр хүргэе!"

Бэкхёноос ирсэн зурвасыг харан инээмсэглэчихээд би шоолох аятай болов.

Надад нэг сайн загнуулж авснаас хойш ууя, баръя гэхээ больждээ. "Нээлтээ хийсэнд баяр хүргэе! Орой яах юм" ингэж бичих хүн байгаа юм ууг нь. Өдий 27 хүрчихээд ууж, идээд яваад байхаар нь нэг сайн маргалдаад авсан юм. Хүүхдийн эцэг, хүний хань болчихоод шалихгүй юмнаас болж муудалцаад байхыг нь харж тэсээгүй хэрэг.

27?

Хорин долоо хүрчихжээ? Нэг л мэдэхэд шүү. Саяхан л хичээлээ таслаад энэ тэнүүгээр хэсүүчлэн, инээж, хөхөрч явсансан. Саяхан л хэн нэгнээс болж галзуурах шахам гүйж явждээ.

Хоёр жил нэг байгууллагад болсон болоогүй ажил хийн сурж авсан зүйл их, олж авсан сайн нөхөд ч их тул хамтран хувийн бизнэс эхлүүлсэн минь энэ.

Таван жилийн турш ажлын хажуугаар цагийн ажил ч давхар хийн, суралцахаа ч зогсоолгүй энэ хүрсэн юмдаг. Амар байгаагүй ээ. Хоёр ч удаа ажлаасаа халагдаж, арваас ч их удаа цалингаа хулхидуулж, ходоод хоосон, бүтэн нойргүй шөнүүд даанч их байсандаа. Хоол олдоогүй юм биш, хоол идэж нүдээ аних ч завгүй хичээсэн юм.

Угийн хичээл номоо их тасалдаг байсан хүн гоц гойд их сургуулиа төгсөөгүйн гайгаар би очсон газар бүртээ гологдож байлаа.

Аав, ээжийн буянаар хийх ажил бишгүй их олдсон ч би өөртөө амлалт өгсөн. Оргүй хоосноос эхлэж оройд нь гарах зорилго минь.

Хаалга онгойлгон гарч хэд алхаад зогсов. Эргэж хараад дээш инээмсэглэн ширтлээ. Таван давхар цоо шинэ барилга хэдий ч удалгүй тавин давхар болох зорилгын минь ул суурь. Ялангуяа тав дугаар давхар хичнээн сайхан харагдаж байна гээч.

"Ажил дуусчихлаа, түрүүлээд хариад хоол хийж байя" хайртай эмэгтэйрүүгээ зурвас биччихээд гэрийн зүг явлаа.

Хоол хийж байх үед утас дуугаран харахад Жүнмён залгаж байв.

"Үнэхээр тэмдэглэхгүй хэрэг үү?"

Жунин "Хоолоо идчихээд очлоо, их уухгүй шүү! Ганц ганцхан шар айраг уунгаа ярьж суувал сууя"

Жүнмён "бас л хоол хийж байна уу? байнга л хийх юм эмэгтэй хүн шиг. За ойлголоо таслалаа"

Утсаа таслан халааслахтай зэрэгцэн хаалганд код хийх дуулдав.

"Ирчихсэн үү? Ажил нь ямар байвдаа хатагтай?" би хоол таваглангаа асуухад хөлийн чимээ ойртон гал тогоонд орж ирээд "Дажгүй шүү, сайхан үнэртэж байна одоо бүүр надаас гоё хийдэг болчихжээ"

[Completed] Kyklos Where stories live. Discover now